Өнгө алаглах дэлхий дээр бид
Өртөөлөн ирээд буцахдаа
Өлгийнөөс авс хүртэл амьдарнаа
Урт биш энэ аялалын үүргэвчинд
Хайр харуусал хоёр
Хамтдаа алаглан багтсан
Аааа-аааа
Алаг дэлхийд хүмүүнийг хайраар аргадаж авчирдаг
Аааа-аааа
Алтан дэлхийгээс хүн өөрөө харуусал үлдээж буцдаг
♪
Утга учир хайж эргэлдэн бүү төөр
Дэргэд ургах цэцэгсээ тэнгэр шүргэхийг анзаарав уу
Шунал хүнийг шулам болгодог бол
Шүүр унасан хүмүүс нарыг үүл мэт бүрхэх байсан
Аааа-аааа
Шүүр унасан хүмүүс нарыг үүл мэт бүрхэх байсан
Аааа-аааа
Шүүр унасан хүмүүс нарыг үүл мэт таглах байсан
♪
Энэ дэлхийд хайр элчээ алдахад
Харин би халууцаж байна хайр ба гэр бүл
Арга билэг мэт чи бид хоёр
Адилхан нэг тойрогт багтсан
толинд тусах бурхны дүр
Хаааа-хаааа
Толинд тусах бурхны дүр
Хаааа-хаааа
Хайр ба гэр бүл
Хаааа-хаааа
Толинд тусах бурхны дүр
Хаааа-хаааа
Хайр ба гэр бүл
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist