Kishore Kumar Hits

Vandebo - Odoo Yarii lyrics

Artist: Vandebo

album: Odoo Yarii


Гэрийн гадаа чинь би чамайг хүлээн зогсоно
Хөшөө болсон бие минь зөрөх цагийг зогсооно
Явах цаг чинь дөхлөө, үүр битгий цайгаасай
Үүрийн дуудлага ээж чинь биш, өөр хүнийх байгаасай
Өөр хүнийх битгий бай
Өөр хүнийг битгий хай
Өглөөний хүн минь бай
Өмнө нь өөрийг хайрласан ч бай
Тэр одоо 17-н настай
00 цаг шиг үстэй
Найзын чинь найз залуу чам шиг найз охиныг л хүсдэг
Боссын хүүхдүүд чамайг хөгжөөхийн тулд пүүзний live, Кан Ши-Фу
Чамайг инээлгэх бусад хүнийг уйлуулахаас амаргүй
Хаа хүрмээр байна, Хачико шиг дагая тийшээ
Халамцуу жаахан дуг хийгээд сэрэхэд би хамгийн муу жишээ
Чиний бодсон шиг хүн биш ээ
Өчигдөрийн охины нэр Соко, Сараа, Мишээл ч билүү, мэдэхгүй ээ
Хөөрхөн нүдэнд чинь өөр хүн бүү тусаг
Зөвхөн буудлага минь зүрхийг чинь оноосой
Одоо арай ядан, арай ядан, арай ядан гүйнэ
Чи бид хоёрын хамт өнгөрүүлсэнд бариа хардаг гүн
Чадан ядан, тэмтэрч үзэж бие минь бусад нь чадахгүй
Өнгөрүүлсэн дурсамжиндаа амьдарч би зураг дардаг хүн
Hey, hey, энэ лалрууд намайг зовооно
Хариуд би тэднийг голд нь ортол гомдооно
Гэрийн гадаа чинь би чамайг хүлээн зогсоно
Хөшөө болсон бие минь зөрөх цагийг зогсооно
Явах цаг чинь дөхлөө, үүр битгий цайгаасай
Үүрийн дуудлага ээж чинь биш, өөр хүнийх байгаасай
Өөр хүнийх битгий бай
Өөр хүнийг битгий хай
Өглөөний хүн минь бай
Өмнө нь өөрийг хайрласан ч бай
Яруу baby, хөгжим сонсож өссөн хөгжилтэй, хөгжилгүй
Үндэсний телевизээр цаг сонсож анхны хайраа өгсөн
Үеийг санагдуулам шугам шиг хөлтэй
Шууд итгэх боломж үгүй
Шувуу адил тооромз үгүй, uh
Чи намайг, би чамайг хүндэтгэж харьцана
Надад би алга, өөрийгөө чамд тавьсан барьцаанд
Би чамд, чи надад гүн итгэж чадна аа
Хязгааргүй байсан ч хангалтгүй байна, хамт байх хугацаа
Галзуу барын аманд гараа хийхээс
Буцахгүй үеүүдэд намайг бөхийлгөнө
Чи гоёж гангараад өөрийгөө орой бүр гайхуулна
Зөрөх хүн болгон сүрчигний үнэрээр тус бүрд дайлуулна
Гэрийн гадаа чинь би чамайг хүлээн зогсоно
Хөшөө болсон бие минь зөрөх цагийг зогсооно
Явах цаг чинь дөхлөө, үүр битгий цайгаасай
Үүрийн дуудлага ээж чинь биш, өөр хүнийх байгаасай
Өөр хүнийх битгий бай
Өөр хүнийг битгий хай
Өглөөний хүн минь бай
Өмнө нь өөрийг хайрласан ч бай
Чи намайг, би чамайг хүндэтгэж харьцана
Надад би алга, өөрийгөө чамд тавьсан барьцаанд
Би чамд, чи надад гүн итгэж чадна аа
Хязгааргүй байсан ч хангалтгүй байна, хамт байх хугацаа

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists