Чамайг би хэзээ ч мартаагүй
Чи үргэлж надтай хамтдаа байсан
Өнгөрсөн он жилүүдэд өөрөөсөө явуулаагүй
Чиний хайр чинь сэтгэлийг мартаагүй
Хамт байсан тэр л өдрүүдээ би дурсалаа
Халуухан сэтгэлийг чинь би үгүйлэн дурсана
Чиний харц инээмсэглээд чимээгүйхэн ширтэх шиг
Зүрх сэтгэлийн гүнд дурсаж сэрээнэ
Чамайгаа мартаагүй үргэлж хамт байсан
Чамайгаа мартахгүй үргэлж санан санана аа
Дэргэд минь биш ч гэсэн сэтгэлд минь үүрд үлдсэн
Дурсамж хайрын ялгуухан эзэн минь
Хэзээ ч чамайг мартаагүй гэдэг ээ
Хэлж чамд аа би чинь чадаагүй ч гэсэн
Зүрх зүрхээ дууддагыг, зүүд зүүд ээ хайдгийг
Чин сэтгэл мартдагдахгүйг би мэднэ
Чамайгаа мартаагүй үргэлж хамт байсан
Чамайгаа мартахгүй үүрд дурсан санана аа
Дэргэд минь биш ч гэсэн сэтгэлд минь үүрд үлдсэн
Дурсамж хайрын ялгуухан эзэн минь
Зүрх дандаа л яруухан чамайгаа дурсахаар
Зүүд дандаа дулаахан чамтайгаа учирахаар
Дэргэд минь биш ч гэсэн сэтгэлд минь үүрд үлдсэн чи минь
Дурсамж хайрын ялгуухан эзэн минь
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist