Салхинд навчих хийсч намайг сөрөн өнгөрнө
Санаа минь нойрмог түүнийг үгүйлж хүлээнэ
Саяхан гийсэн нар гэнэт юунд жаргах болов оо
Сайхан цаг мөчийг минь тэр өөртөө урвуулжээ
Санаа бодлоо ямар байсанаар үлдээе гэхээр
Чамд өгөх гэсэн сэтгэл надаас үнэтэй
Бүхнийг мартаад чиний адил инээе гэхээр
Чамд хүрэх гэсэн хүсэл надаас хүчтэй
Солонго тэнгэртээ хичнээн гоёмсог татаж
Сонин биш болсон өөр шиг минь ганцаардна
Инээсээр үлдсэн өчигдрийн тэр өөрийгөө
Одоогийн өөрөөрөө солиод авахсан би
Санаа бодлоо ямар байсанаар үлдээе гэхээр
Чамд өгөх гэсэн сэтгэл надаас үнэтэй
Бүхнийг мартаад чиний адил инээе гэхээр
Чамд хүрэх гэсэн хүсэл надаас хүчтэй
Чи минийх байхдаа биш
Чи л минийх байхыг би хүснэ
Чамаас өөр зүйлд харна гээд
Яг одоо чамд би, би үнэтэй...
Санаа бодлоо ямар байсанаар үлдээе гэхээр
Чамд өгөх гэсэн сэтгэл надаас үнэтэй
Бүхнийг мартаад чиний адил инээе гэхээр
Чамд хүрэх гэсэн хүсэл надаас хүчтэй
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist