Би шалдар булдар юмыг хөсөр хаяж чаддаггүй адгийн новш
Би шалдан хүүхний тухай дуулах гээгүй байна
Хоёр бадгийн турш
Хамгийн ариун нь чамгүй арай гэж
Амьтай араг яс үүрийн гуравт дуу хийдэг болж
Цаг дэндүү оройтож
Буруугаа хүлээнэ
Би хуруугаа дүрчихээд нуруугаа харуулахгүй
Хор уугаад үхсэн ч
Чи торойгоод үлдэнэ хайргүй хүнтэйгээ
Харамсахгүй байж чадахгүй ч
Арван секунд хамт байж болохгүй
Санамсаргүй таарах ч бас хэрэггүй
Ор үндэсгүй дайрах эрхгүй
Хүн л юм хойно хүсдэг байлгүй
Хүүхэд шиг хөөрхөн хайрыг
Өнгөрсөн хойно нь өгч чадаагүйдээ амаа барив
Ардаа орхи
Яг л кино шиг
Үйл явдал нь толгой эргүүлнэ
Энийг сонсоод чи уйлж байгаа
Алгаа эргүүлээд
Энэ түүнд зориулж дуулсан дуу минь
Байгаа газрыг нь гэрэлтүүлж гийгүүл
Чи намайг уучил
Баяртай гэж хэлээгүйд
Энэ түүнд зориулж дуулсан дуу минь
Байгаа газрыг нь гэрэлтүүлж гийгүүл
Чи намайг уучил
Баяртай гэж хэлээгүйд
Зүрхэнд минь чи байгаа
Хүрч чадахгүй юм би яагаад
Хамгийн үнэтэй хүн минь тэнчээ байхад
Би яаж амьсгалах вэ?
Зүрхэнд минь чи байгаа
Хүрч чадахгүй юм би яагаад
Хамгийн үнэтэй хүн минь тэнчээ байхад
Би яаж амьсгалах вэ?
Би түүнийг үгүй хийсэн болохоороо
Үгүйлье гэж огт боддоггүй
Нэгийг нь амьдаар нь алсан болохоор
Эмэгтэй хүнийг гомдоохгүй гэж ямагт оролддог
Илүүг нь олно гэж
Эрх чөлөөг минь олго гэж
Ийш тийшээ дэвж гүйсээр байтал гутал хөл холгож
Хөөрхий
Үүрдийн биш зуурдын аз жаргал минь
Үүлний цаана ороод гарч ирэлгүй алга болжээ
Хаана байна
Чиний ярьдаг байсан тэр хүсэл мөрөөдөл
Түүнээс хойш дэндүү олон жил
Хайргүй дээ ч биш хайртай даа ч биш
Хамаагүй байсан бол хан хорвоо чи яг одоо намайг шийтгээтэх
Сарыг хараад би нарыг мартсан
Чиний царайг хараад гүн аниргүйд автсан
Тэгээд дараа нь бас тэнгэрт хөөрсөн
Төд удалгүй тэнгэртээ төөрсөн
Ухааныг минь үгүй хийж
Гэрлийн хурдаар намайг дүүүгүүрдэж
Ухаан балартан холбирон унахад
Нүдэнд минь чиний галбир л үлдэнэ
Яг л кино шиг
Үйл явдал нь толгой эргүүлнэ
Энийг сонсоод чи уйлж байгаа
Алгаа эргүүлээд
Энэ түүнд зориулж дуулсан дуу минь
Байгаа газрыг нь гэрэлтүүлж гийгүүл
Чи намайг уучил
Баяртай гэж хэлээгүйд
Энэ түүнд зориулж дуулсан дуу минь
Байгаа газрыг нь гэрэлтүүлж гийгүүл
Чи намайг уучил
Баяртай гэж хэлээгүйд
Зүрхэнд минь чи байгаа
Хүрч чадахгүй юм би яагаад
Хамгийн үнэтэй хүн минь тэнчээ байхад
Би яаж амьсгалах вэ?
Зүрхэнд минь чи байгаа
Хүрч чадахгүй юм би яагаад
Хамгийн үнэтэй хүн минь тэнчээ байхад
Би яаж амьсгалах вэ?
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist