Kishore Kumar Hits

Seryoja - Muruudul lyrics

Artist: Seryoja

album: Монхор Баатар


Хэзээ ч бид хэцүү гэж ажлыг хойш нь тавиагүй
Гэндэж алдсан үедээ юмны учирыг нь олж хараагүй
Өөрийнхөө төлөө амьдарч байж өрөөлрүү битгий хар
Өнөөдөр архиа ууна уу? ажил аа хийнэ үү? бидний дур
4 жил өнгөрсөн хэвээрээ би харласан Монгол
Дүүрэн зорилго тээгээд өнөөдөр хармаалсан мөнгөгүй
Чиний адил ирсэн Америкт нэг жилийн визээр
6 оны 8 сард гарсан хилийн дээсээр
1460-н шөнө гэр бүлээ зүүдэлж хоносон
Мянга мянган аавын хүүхдүүд над шиг зовж шаналж байсан
Маш урт цаг хугацааг алдаж хий дэмий өнгөрөөсөн
Мартаж чадахгүй Монголдоо очиж амьдархыг хүснэ
Ээжийн минь хийцтэй цай гарын хоол наддаа л ганц
Эх орноос минь өөр сэлүүн тансаг нутаг алга
Энэ бүгдийн төлөө би амьдарч байгаа эгэл Монгол
Их юм хүсэхгүй энэ миний мөрөөдөл
Алс холоос аав ээжээ санаад
Асгарах нулимсаа барьж ядан
Ачийг нь хариулах юмсан хүү чинь
Хүү чинь
Аз жаргал өөд
Тэмүүлнэ ээ
Гар хоосон яваад очсон ч ээж аав чинь баярлана
Гашуун үг хэлдэг ч гэсэн тэд нар чамаар бахархдаг
Хэдэн мянган mile-ийн цаана чамайг гэсэн хайр
Хэрхэн яаж хүлээж байгааг мэдэж байна уу найз минь
Үнэндээ амьдрал гэдэг хармаанд байгаа мөнгө биш
Үхэхдээ тэрийгээ аваад явж чадахгүй чинь үнэн
Үргэлж хажууд байх гэр бүл эх орон гэдэг нандин
Үхсэн ч араас чинь харамсах хүмүүстэй байх сайхан
Би чи бид бүгд хайртай хүмүүсээ хаяад ирсэн
Энэ бүхнийг орхиод гэрлүүгээ харихыг хааяа хүснэ
Цаг хугацаа харвасан сум мэт нэг л өдөр гэртээ харина
Яаг юу болсон өнгөрсөн хугацаанд тэр бүгдийг ярина
Ээжийн минь хийцтэй цай гарын хоол наддаа л ганц
Эх орноос минь өөр сэлүүн тансаг нутаг алга
Энэ бүгдийн төлөө би амьдарч байгаа эгэл Монгол
Их юм хүсэхгүй энэ миний мөрөөдөл
Алс холоос аав ээжээ санаад
Асгарах нулимсаа барьж ядаад
Ачийг нь хариулах юмсан хүү чинь
Хүү чинь
Аз жаргал өөд
Тэмүүлнэ ээ
Яагаад ч юм чи миний бас бидний зүрх хөндий хоосон
Яагаад би боол хийж байна гэж бодохоор цээж минь хорсоно
Яаг л нэг зорилго нэг хүсэл нэг мөрөөдөл тээсэн
Ялгаагүй бид Монголчууд уйлсан ч инээсэн ч
Шал угаана тэр залуу орон байр машины төлөө
Шар хүнтэй явна тэр бүсгүй ногоон картны төлөө
Барилга дээр ажилна танидаг ах минь гэр бүлийнхээ төлөө
Байгаа бүхнийг хийж явна тэр эгч үр хүүхдийнхээ төлөө
Ингээд харахад бид бүгдээрээ нэг юмны төлөө зүтгэнэ
Ирэх тэр нартай өдрийг тэсэн ядан хүлээж хэвтэнэ
Би чиний зовлонг мэдрэхгүйн бол өөр хэн мэдрэнэ гэж
Би энэ бүхнийг бодитоор хэлэхгүй бол өөр хэн хэлнэ гэж
Шаналсан зүрхээ тайвшируулна ганц нэг шил юмаар
Цаг хугацаа нисдэг гэсэн арай тийм биш юм аа
Минут секунд доль гэсээр явахгүйнээ өдөр хоног
Миний ээж намайг харсаар суугаа өглөө болгон
Алс холоос аав ээжээ санаад
Асгарах нулимсаа барьж ядаад
Ачийг нь хариулах юмсан хүү чинь
Хүү чинь
Аз жаргал өөд
Тэмүүлнэ ээ
Ohh yea yea

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

X

2022 · single

Similar artists