Айлийн охиныг амлан авч
Тамлан зовоосоон би
Арван жилээ төгсөнгүүт нь
Авгайгаа болгосон
Аав ээжийн үгнээс зөрөөд
Урлаг хөөсөөн би
Авгайтай юм байж ахиад нэг хүүхэнд
Дурлаж орхисон
Жаахан тайвшраад зангаа таниулна
Жаргал даахгүйн зовлон царайлсан
Ахмадуудад хэлнэ танд хамаагүй
Амьдрал гэдгийг таньж мэдээгүй
Угаасаа хорвоо дээр байдаггүй хүнийг хайж
Уучилж чадахгүй, уучлалт гуйдаггүй хүн нэг байж
Уруулнаас уруул дамжиж явахдаа хэнийх байв
Улаанбаатар хоёр дурлахад хэтэрхий жижигхэн
Уучлахад оройтсон хэдий ч
Уучлаарай намайг, мэдээж
Дахиад шинийг шууд олчих болохоор
♪
There is a reason I have том инээмсэглэл нүүрэндээ
ТTГ бараг сэжиглэн эндүүрнэ дээ
Бяцхан гүнжээ бодохоор настер минь дүүрнэ дээ
Аав нь замдаа явж байна Маршелийн гүүрэн дээр
Түгжрэл гурван цэг, дурсамжуудын гудамж
Урсан одсон он жилүүдээс сурсан зүйлсийг бодож
Өнгөрснийгөө одоотойгоо зүйрлэхэд ичмээр
Болдог бол зодоод алаад хүүрийг нь шидчихмээр
Сонин зантай үнэн хошин банди байжээ би
Яаж яваад өдий болтол амь тавьчаагүйн
Шомбой хаашаа, толгой тийшээ
Гүй ээ мөн, олон бүсгүйчүүдийг гомдоосон шдээ
Хэнэггүй, тэнэгдүү
Өглөө болгон цэнэггүй
Миний хуучин хувилбарт юу ч хэлээд нэмэргүй
Гэрэлгүй амьдралыг сонгосон бол дэрлэх үү
Үр минь миний гарыг
Тэгэхээр дахиж хэзээ ч тэнэгтэхгүй
Уучлахад оройтсон хэдий ч
Уучлаарай намайг, мэдээж
Дахиад шинийг шууд олчих болохоор
♪
Дурсамжуудаа сэргээж бодохоор
Ямар тэнэг байснаа санаад гэдэс мушгирах шиг
Гэхдээ одоо ч гэсэн тэнэг хэвээр
Тэхдээ л ноднингоосоо арай гайгүй
Ойрдоо гал руу хариагаагүй
Дурсамжуудаа эргээд бодохоор
Нүүрээ хаана хийж өдий хүрсэн юм гэж бодохоор
Тэхдээ одоо бодоход чимх инээд
Олны дунд ганцаараа тэнэг юм шиг гэнэт инээв
♪
Дурсамжуудаа сэргээж бодохоор
Ямар тэнэг байснаа санаад гэдэс мушгирах шиг
Гэхдээ одоо ч гэсэн тэнэг хэвээр
Тэхдээ л ноднингоосоо арай гайгүй
Ойрдоо гал руу хариагаагүй
Дурсамжуудаа эргээд бодохоор
Нүүрээ хаана хийж өдий хүрсэн юм гэж бодохоор
Тэхдээ одоо бодоход чимх инээд
XML дээр тэнэг юм шиг гэнэт инээв
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist