Kishore Kumar Hits

Roockie - Цагаан lyrics

Artist: Roockie

album: YOTON


Yeah
Yeah
Ayo, ayo, ayo, ayo
Ayy, ayy (skrt)
Цагаан үүлэн дээр цагаан үүр мэт
Заавал оргил дээр гарахыг хүсэхгүй ээ
Цагаан, цагаан
Цагаан, цагаан
Том болохыг хүсээгүй ч
Одоо цаг нь ирээд байна
Амьдрал намайг хүлээхгүй
Гэрлэх нас минь ирээд байна
Цагийн зүүтэй уралдаж
Өөрөө өөрийгөө би дийлж
Дуртай зүйлээ зөв түүж
Гүндүүгүй эр хүн байна
Одоо би хүүхэд биш
Амьдралыг зөв тийш эргүүлнэ
Айлын хүүхдийг эргүүлнэ
Гутарч яваа найзыгаа
Зөөлөн үгээр аргадна
Надаар хүмүүс бахархана
Хайртай хүндээ талархана
Сайхан амьдрах амаргүй
Муу явахыг заагаагүй
Өөрөө өөртөө болдоггүй
Өөрийгөө би голоогүй
Яадын бэ? Яадын, яадын, яадын
Анх удаа амьдарч байна, тэгээд яахын?
Цагаан үүлэн дээр цагаан үүр мэт
Заавал оргил дээр гарахыг хүсэхгүй ээ
Цагаан, цагаан
Цагаан, цагаан
Өөрөөрөө бай хааяа би хүүхдээрээ байна
Залуу байна, хийх юм их байна
Байна, байна, байна гэдэг үг минь надад байна, байна
Сайн байна уу? Зав байна уу?
Гар барья, найз болъё
Амархан сайн явах нь, нөхөрлөл бас гэр бүл
Бүгдээрээ инээмсэглэе, нар мандаж гэрэлтэж би
Жаргалтай нь аргагүй би мишээх нь би, би, би
Ирээдүйгээ хайрла, гэрэлтэй байна
Хүн юм хойно сайхан амьдармаар байна
Mmm, yeah
Yeah

Цагаан үүлэн дээр цагаан үүр мэт
Заавал оргил дээр гарахыг хүсэхгүй ээ
Цагаан, цагаан
Цагаан, цагаан, цагаан
Амьдрал өнгийн оньсого уу?
Хөгжим хийгээд зогсохгүй
Хүндлэл хүртэж болох нь уу?
Амьдрал өнгийн оньсого уу?
Сонсогч чихнээ сонсохтун
Амжилтаасаа зогсохгүй
Залуу минь шоргоолжийг хар
Өдөржин ажилжийн амьдрахын төлөө
Тэнгэр дэх олон од, нар
Сүлбэлдэн эргэлдэн бид нарын төлөө
Амьсгалах агаар хүртэл ямар үнэтэйг ойлгож байна
Санаанд минь суусан бүхнийгээ шинэ бүтээл болгож байна
Өчигдөр бол өнгөрсөн амьдралын минь сүүлийн өдөр
Oh woah, oh woah, oh woah
Өнөөдөр бол үлдсэн амьдралын минь эхний өдөр
Oh woah, oh woah, oh woah
Цагаан, цагаан
Цагаан, цагаан

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists