Чамтай байсан цаг хугацаа
Шөнийг минь гэрэлтүүлнэ
Аядуу зөөлөн хоолой чинь бүхнийг аргадана
Энгэрт минь эрхлэх үзэсгэлэн гоо чинь намайг дуудаад
Жаргааж ирдэг мэдрэмжүүд цаг цагаар арчигдана
Ингэж санахаа мэдсэн бол энхрий гарыг чинь тавилгүй
Чанга атгаад
Явуулж чадахгүй гэдэг ээ сэтгэлрүү чинь би хэлэхсэн
Ингэж санахаа мэдсэн бол
Хорвоогийн хамгийн сайхан дуу хоолойг чинь сонсоод
Зүрх зүсмээр хоосон харцаараа нүдрүү чинь харан суухсан
♪
Дахиад хайрыг олж авахад амархан санагдаад
Олон шөнө би өөрийгөө аргадаж амарлаа
Чамд хүрч бас мэдрээгүй амьсгалах хором бүртээ
Хязгааргүй оддын дунд төөрөх шиг санагдана
Ингэж санахаа мэдсэн бол энхрий гарыг чинь тавилгүй
Чанга атгаад
Явуулж чадахгүй гэдэг ээ сэтгэлрүү чинь би хэлэхсэн
Ингэж санахаа мэдсэн бол
Хорвоогийн хамгийн сайхан дуу хоолойг чинь сонсоод
Зүрх зүсмээр хоосон харцаараа нүдрүү чинь харан суухсан
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist