Намайг гэмтээ үгээрээ
Өөр хэнтэй ч үнэнээрээ
Байж чадахгүй үнэндээ
Үнсэж болох уу үхэхдээ
Үхэхдээ, үхэхдээ
Үнэндээ үхэх нь ээ
Хайрын дуу бичихгүй
Чи түүн дээр бүжихгүй
Сэтгэл савсан, пүлс давсан
Чамайг харсан цагаас нас барсан
Асгарсан нулимсаа хав дарсан
Одоо авсанд, аа, аа
Миний үүрийн гэгээ үдшийн бодол, түүний нүдэн дээр
Чиний үсний өнгө, уруул чинь зүрх зүсэх нь ээ
Чихэн дээр чинь хайр тарья, өөр юу ч хүсэхгүй
Чинийх байгаад үзчихвэл буцахыг лав хүсэхгүй
Гал асаа тэгээд намайг шатаа (аа)
Мэдрэгдэнэ, чиний гаргасан сэтгэл надад
Бусдад нь зай байсангүй, бүгд гадаа
Бундан улаан байсан ч ер нь хамаагүй надаа
Дэвсчихсэн сэтгэл дээрээ дэвхцүүлээд сэмэлж билээ
Дээр гарсан амьсгаагаа тээр эртээд орхиж билээ
Давсалсан яриан дундаас давж чамайг харж байлаа
Даарч бас дайрч байсан ч хамаагүй гээд хайрлаж байлаа
Хайрлаж байлаа
Хайрлаж байлаа, байлаа, ээе, ээе ээе
Хайрлаж байлаа
Хайрлаж байлаа, хайрлаж байлаа
Намайг гэмтээ үгээрээ
Өөр хэнтэй ч үнэнээрээ
Байж чадахгүй үнэндээ
Үнсэж болох уу үхэхдээ
Үхэхдээ, үхэхдээ
Үнэндээ үхэх нь ээ
Хайрын дуу бичихгүй
Чи түүн дээр бүжихгүй
Сэтгэл савсан, пүлс давсан
Чамайг харсан цагаас нас барсан
Асгарсан нулимсаа хав дарсан
Одоо авсанд, аа, аа
Хаврын салхи биш чиний харц зүрх нэвт үлээнэ
Хайранд алдаа байгаа бол тэр нь хүлээх
Тэгээд үлдээ, өөр нэгэн хүнтэй
Тэр нь болох байлгүй, чамд тэгээд үнэтэй
Хоорондох зай тэнцүү, бардам зан минь хэцүү
Болгож байна уу, тийм үү? Бодож үзээд хэлэх үү?
Аа, аа, чиний хаана байдгийг заана
Яг зүрхний цаана, аан, аан
Би чамд өрсөлдөгч өгөөгүй
Дотроо дүрсэлдэг, чи надад ямар ч өөгүй
Алдаа байвал анзаарахгүй байя, ямар ч ноогүй
Алдааг чинь биш амжилтыг чинь тоолъя өөгүй
Үнэндээ, үнэндээ гэсээр сэтгэлээ би нүцгэлнэ
Үүр шөнийн заагаар хайрын дуунууд үзэглэнэ
Амьдрал дээрээ жүжигчин биш бүжигчин
Амьсгалаар чинь сольё гэвэл энд бүгчим
Намайг гэмтээ үгээрээ
Өөр хэнтэй ч үнэнээрээ
Байж чадахгүй үнэндээ
Үнсэж болох уу үхэхдээ
Үхэхдээ, үхэхдээ
Үнэндээ үхэх нь ээ
Хайрын дуу бичихгүй
Чи түүн дээр бүжихгүй
Намайг гэмтээ үгээрээ
Өөр хэнтэй ч үнэнээрээ
Байж чадахгүй үнэндээ
Үнсэж болох уу үхэхдээ
Үхэхдээ, үхэхдээ
Үнэндээ үхэх нь ээ
Хайрын дуу бичихгүй
Чи түүн дээр бүжихгүй
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist