Яахав дээ би хайр юм болохоороо
Өөрийгөө дуулж яваа минь энэ
Яадаг юм бэ би хайртай болохоороо
Түүнийг дуулж яваа минь энэ
Унаж үхтэлээ дурласан хүн ээ
Дуулахгүй гээд яалтай
Ухаан жолоогүй хайрласан түүнийгээ
Дуулах надад жаргалтай
Тархиа гамгүй тэрэлсэн шад минь
Түүнд хүрэхдээ хамгийн дөт шат юм
Харгиа цутгал шиг ундарсан мөр минь
Халуухан чиний минь өнөөдөр юм
Би гашуун атлаа чамайг донтуулсан Американо
Чи ташуур тавьж довтолсон Yoko ono
Би чамайг тусаад хамтдаа тусгаарлуулъя охин корона
Бидний зам урт юм байг гэж би сэтгэлдээ би ерөөнөө
Ийм цэлмэг тэнгэрийн
Хаанаас нь бороо ордог юм
Тийм цэнгэг нүдний чинь
Хаанаас нь нулимс гардаг юм
Eey madam we ain't need a coat in rain in my brain
You my icy chain
My tightly Mary Jane
I love you with every
Beat in my heart ahh
Анхны хайр минь бүтээгүй гэж ярьж суухыг хүсээгүй
Ах нарын эгнээнд сууж буу халахыг хүсэхгүй
Архи дарс ёстой no
Авч суучаал тамлахгүй
Алт мөнгийг харин ёстой амлахгүй байж чадахгүй
Алаг хорвоо Алдармаатай алдаа оноо амаргүй ч
Алаг нүд чинь байвал no fail алзахгүй
Адал явдал байсангүй гэж адаг сүүлд нь харамсахгүй
Атга зовлон байлгүй яахав
Айгаад яахав давтахгүй
Зөвхөн чамд зориулж хийсэн дуу минь
Олон нийтэд хандалттай
Охин найрах хангалттай
Есөн шидийн увдистай
Яахав дээ би дуунд хайртай болохоороо
Чиний тухай бодохоороо
Тэнгэр лүү хараад
Ийм цэлмэг тэнгэрийн хаанаас нь бороо ордог юм
Тийм цэлмэг нүдний чинь
Хаанаас нь нулимс гардаг юм
Eey madam we ain't need a coat in rain in my brain
You my icy chain
My tightly Mary Jane
I love you with every
Beat in my heart ahh
Яахав дээ би хайр юм болохоороо
Өөрийгөө дуулж яваа минь энэ
Яадаг юм бэ би хайртай болохоороо
Түүнийг дуулж яваа минь энэ
Нүдний минь сиймхийгээр
Нүүгээд битгий явчихаасай
Зүүдний минь хаяагаар
Зүтгээд битгий харьчихаасай
Yee ohh oo ohh oo
Би чамд хайртай
Хуудасны урагдсан булан дээр
Хайртай гэж бичсэн тэр л үедээ
Хуучин ч гэсэн сайхан бүхэндээ
Хурдан оччихоод ирэх гэсэн дээ
Тайлдаггүй байсан бэлзгийг чинь
Түрхдэг байсан сүрчгийг чинь
Түүдэг байсан цэцгийг чинь
Түмэн зүйлийн дундаас тэмдчинэ
Уг нь би чамд ямарч гэмгүй ч
Хэлэхгүй бол болохгүй нь ээ
Намайг уучилаарай
Яахав дээ би хайр юм болохоороо
Өөрийгөө дуулж яваа минь энэ
Яадаг юм бэ би хайртай болохоороо
Түүнийг дуулж яваа минь энэ
Унаж үхтэлээ дурласан хүн ээ
Дуулахгүй гээд яалтай
Ухаан жолоогүй хайрласан түүнийгээ
Дуулах надад жаргалтай
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist