Kishore Kumar Hits

GangBay - Mogjookhon Khuu lyrics

Artist: GangBay

album: Mogjookhon Khuu


Бөөрөнхий алаг зүрх чинь ээ хө
Буруу тийш өнхрөнө
Дандаа намайг өвтгөнө
Чамайг хэндээ хэлэх вэ?
Могжоохон даагатай
Жов жоохон хүү би
Жинхэнэ дурлалдаа
Шатах гэж явна даа
Залгаж байна 9101 байна уу?
Их л удаан хоолойг чинь сонсоогүй байна сайн уу?
Хамгийн сонин хүн чинь байна намайг таниж байна уу?
Хариу хариу найз нь жаахан халамцуу
Шалтгаангүй санасан юмаа одоо магадгүй
Олоогүй түлхүүрийг минь кармаалсан залуу
Багтаагүй зайд минь үүрлэсэн байлгүй
Яагаад гэж асууя намайг блоклосон байлуу?
2 жилээ 20 секунд ярьж болохгүй юу?
Хойшлуулсан сэрүүлэг одоо дуугарахгүй юу?
Nickname - ээ үнэртэй минь цуг мартаа юу?
Number one чинь байсан одоо ардаа 1000 тэгтэй юу?
Бөөрөнхий алаг зүрх чинь ээ хө
Буруу тийш өнхрөнө
Дандаа намайг өвтгөнө
Чамайг хэндээ хэлэх вэ?
Могжоохон даагатай
Жов жоохон хүү би
Жинхэнэ дурлалдаа
Шатах гэж явна даа
Хамгийн олон ноён нуруу хугарсан цэг дээр
В С вариантгүй арай чүү ирлээ
DC-гийн Hero байсан ч одоо нэмэргүй ээ
SISI and MISS байсан ч чамд хүрэхгүйээ
Ирэхгүй чинь илхэн ч мартахаас айлаа
Ирээдүйгээс зөвхөн чамайг хайдаг байлаа
Устгаж чадахгүйнээ би чиний тухай FILE-аа
Урам өгөх юу ч алга өөрийгөө би хаялаа
Чиний зурагтай том самбар доогуур
Чамайг хараад алхдаг би харих зам дагуу
Харахгүй байхын аргагүй төрх чинь даруу
Чиний дэвтээхгүй эмо сэтгэл чинь тааруу
Миний үнсээгүй чиний хүйтэн уруул
Тэр чигтээ хүнийх болснуу? Хариул хариул
Чамруу мушигаагүй зүрхний минь руль
Зүглэсэн буруу сонголтын хаалганы бариул
Хаашаа ч явсан чамтай цуг алхсан гудамнууд
Хаана ч очсон чамаар гарчигтай дурсамжууд
Чи ч гэсэн санадаг биздээ битгий нуу (YEAH)
Баяртай гэж хэлээгүйд чинь
Байнга гомдоно одоо гуйж байна
Одоо гуйж байна
Залгисан шар тосондоо пологдоод гулигсан
Өөдөөс ирэх сайн сайханаа өөрөө би түлхсэн
Зугтаасан зовлонгоо өөрөө би хүлхсэн
Тэгэхэд сэтгэлийг чинь хэн нэгэн нүүлгэсэн
Бөөрөнхий алаг зүрх чинь ээ хө
Буруу тийш өнхрөнө
Дандаа намайг өвтгөнө
Чамайг хэндээ хэлэх вэ?
Могжоохон даагатай
Жов жоохон хүү би
Жинхэнэ дурлалдаа
Шатах гэж явна даа ...
Бөөрөнхий алаг зүрх чинь ээ хө
Буруу тийш өнхрөнө
Дандаа намайг өвтгөнө
Чамайг хэндээ хэлэх вэ?
Могжоохон даагатай
Жов жоохон хүү би
Жинхэнэ дурлалдаа
Шатах гэж явна даа ...

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists