Араатныг байх ёстой торонд нь хорь!
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Аманд нь хошуувч хоолойд нь хүзүүвч
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Гарыг нь гавла бас хөлийг нь хүл
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Хүн биш тэднийг хүний тооноос хас
Хүсэл тачаал уураа барьж чадахгүй хүний дүртэй мал
Юу ч гэж хэлсэн хуурталгүй сал
Бодол ухамсаргүй үйлдэлтэй хүний дууриамал
Айлын үрийг анх амны сайхан үгсээр авч өөрийн болгосноо
Мартсан шиг зүхсээр
Аав шиг нь байна гэж алдраа жаахан үрсээр
Ам гарын зугаа хийнэ аль байгаа хүчээр
Сул дорой бүсгүйд сүр бараатай ч
Суух газрын уур гэвэл суг жараахай
Хуруун чинээ хүүхдэд хулгиан зантай ч
Хурд хүчийн үзье гэвэл зодоон зохион манатай
Уур барих ухамсаргүй улаан адгуус
Учирах бүхнээ зовлонд унагааж сэтгэл санаа хүн бус
Алдаагаа архинд чихэн ярина хар ус
Амруугаа зутгасан нь өөрөөс нь өөр хэн ч бус
Хэвийн дүртэй эрийн сүгтэй
Хэн байх нь хамаагүй хүртэхийг нь хүртээ
Хүчинд дуртай бодол султай
Хүн дүрст араатанг нийгэмд бүү сул тавь
Бузараа мэдэхгүй хиймор л ундаагаа гэнэ
Бусдын нулимсыг асгаж ундаагаа хийнэ
Өршөөл үзүүлээд ахиад хойлогтийшдээ
Үг хэлээр ярилаа гээд ямар ойлгох биш
Түшиг тулгуур тэд гэвэл бишээ бишээ
Түүний оронд хань болгох нохой тэжээ
Толгойдоо тархи үгүй жишээ жишээ
Чонын дүрд итгэсэн хорхой гэмээр
Амалсан үгс нь хуцахын төдий
Арьсанд ороосон махны хүүдий
Адилхан хүчээр лалруудыг сорь
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Аманд нь хошуувч хоолойд нь хүзүүвч
Араатныг байх ёстой торонд нь хорь!
Гарыг нь гавла бас хөлийг нь хүл
Араатныг байх ёстой торонд нь хорь!
♪
2019 оны 11 сар хүртэлх байдалаар гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой
8086-н зөрчил 884-н гэмт хэрэг цагдаагийн байгууллагат бүртгэгджээ
Энэ тоо цаашид өсөх үү? эсвэл буурах уу?
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist