Kishore Kumar Hits

Big Gee - Nuuts bish lyrics

Artist: Big Gee

album: Street Dreams


Мөнгө чамайг татна яг л хар тамхи шиг
Мөнгө чамайг дагана хөл гартай юм шиг
Мөнгө чамайг татна яг л хар тамхи шиг
Мөнгө чамайг дагана хөл гартай юм шиг
Бүгд мөнгөний төлөө амьдарч байгаа нь нууц биш
Мөнгөний нөлөөнд автаж байгаа нь нууц биш
Мөнгөний төлөө амьдарч байгаа нь нууц биш
Мөнгөний нөлөөнд автаж байгаа нь нууц биш
Эрх чөлөөт хүн гэж өөрийгөө чи бодож байна уу?
Эргэлзэх шийдвэрүүдээ гаргах хүч нь дутаж байна уу?
Эрх чөлөө гээч нь хуулийн өмнөх лангуунд
Эрэмбээрээ өрөөтэй бий үнэлгээ нь бас янз бүр
Мөнгөтэй бол тэндээс тэнэсэн худалдаад ав
Мөнгөтэй бол бүх лалруудтай уралцаад яв
Мөн чанар гээчээ мөнгөөр үнэлэх писдакууд дунд
Шударга ёсын тугыг барина гэдэг ёстой том хүүр
5 алхана 5-н цаас даврана баас
Тасалдахгүйг хичээнэ цаг хугацааг давна даа
Гэсэн итгэл тээсэн ардын бодол аяндаа
Мөнгөнд боолчлогдон эрүүл ухаан хаягдана
Баян ядуу дарга цэрэг бүгд мөнгөний боол
Мөнгө бидний биш бид бүгдээрээ мөнгөний хоол
Шунал ихэдвэл шулам шулам мэхтэй тус бүхэн
Алив асууя бүгдээс миний Монгол хаашаа дөхнө
Мөнгө чамайг татна яг л хар тамхи шиг
Мөнгө чамайг дагана хөл гартай юм шиг
Мөнгө чамайг татна яг л хар тамхи шиг
Мөнгө чамайг дагана хөл гартай юм шиг
Бүгд мөнгөний төлөө амьдарч байгаа нь нууц биш
Мөнгөний нөлөөнд автаж байгаа нь нууц биш
Мөнгөний төлөө амьдарч байгаа нь нууц биш
Мөнгөний нөлөөнд автаж байгаа нь нууц биш
Хар тамхи шиг хөл гар юм шиг
Хар тамхи шиг хөл гар юм шиг
Эрүүл хүн алив эрүүл мэндээ баталгаажуул
Эмийн бизнес нэхнэ нөгөө хэндээ татвараа төл
Энд тэндгүй өлгөх хандив гуйсан зурагт хуудас
Эрүүл мэндээ хүртэл мөнгөөр шийдэх сураг дуулдсан
Мөнгөгүй бол амьд гарах аргагүй
Мөнгөгүй бол үхсэн ч хэн ч анзаарахгүй
Мөлхөх газар хүртэл өмч болсон хэн нэгнийх нь
Мөрөөдөлөө хүртэл арилжаагаар авдаг нийгэм
Мөнгөний төлөө зарим нэг зэвсэг барина
Мөнгийг олж байвал бөгс долоох ч хэсэг байна
Мөнгө амалсан бол худал ярих ч хамаагүй ээ
Мөнгө өгсөн хүний сонгууль улсаа даатгана хүмүүс бид
Хамгийн хүчтэй шашин мөнгө болоод удаж байна
Хаана юу хийвэл илүүг олохоо судалж байна
Боловсролгүй нэг нь мэдлэг үгүй будилж байна
Болдог бол хүн хүч хүнээ гэх нь чухал байна
Мөнгө чамайг татна яг л хар тамхи шиг
Мөнгө чамайг дагана хөл гартай юм шиг
Мөнгө чамайг татна яг л хар тамхи шиг
Мөнгө чамайг дагана хөл гартай юм шиг
Бүгд мөнгөний төлөө амьдарч байгаа нь нууц биш
Мөнгөний нөлөөнд автаж байгаа нь нууц биш
Мөнгөний төлөө амьдарч байгаа нь нууц биш
Мөнгөний нөлөөнд автаж байгаа нь нууц биш
Нууц биш
Нууц биш
Нууц биш
Нууц биш

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists