Kishore Kumar Hits

Big Gee - 4 3 2 1 lyrics

Artist: Big Gee

album: Street Dreams


Eyo check
4 3 2 1
Ty cy guan бас happy шаана
Намайг сонсох дараа үедээ life-ыг заана
Сайныг л оно бас саарыг ч тоо
Санасан хэрэг ээ бүтээчихээд айраг ууна
Юмыг үзэх тусам болно туршлага зузаан
Буруу бузар булайг зөвийн хүчээр булаана
Амьдрал гэдэг тулаанд агсах зэвсэг бол байна
Алхаа гишгээ тутамд аргаар нэмнэ ухаан
Баян байх нь зөвхөн мөнгийг олох хууль бус
Жаргал гээч нь ганцхан арилцааны зүйл бус
Эрүүл саруул элэг бүтэн бол чи хамгийн баян
Эрхэмлэхээ мэдээд элдэв асуудлыг хаяна
Одоо тэгэхлээр өөрийн олсон мэдсэнээс
Онцолж бүгдэд түгэн хүргэнэ хэмээн шийдсэнээр энэ
Реп хөгжим мессежээ илгээх нэг талбар
Эгшиг бас хэмнэлттэй сэтгүүл зүйн салбар
4-рт өөрийн хийх зүйлдээ эзэн байх
3-рт өрх гэр бүлдээ сайн эцэг байх
2-рт хаяхаа хаяж харин олохоо ол
1-рт үүнийг та нар өөрсдөө бодож ол
4-рт хэн ч байсан заавал хүндэл
3-рт хэлсэн үгэндээ за бол хүртэл
2-рт хичээ хүн шиг хүн бай
1-т хэзээд үнэн бай үнэн бай
Сүүдрийн засгийн газрын түүхийн багш
Сүүмийх үнэний гэрлийг дүүргэн авч
Хүн чанарт тусгав өнгө нь хар цагаан
Исгэрэх сум ирсэн бүгд харцгаана
I'm stayin' hungry and stayin' foolish
Still angry бас lain rubbish
I'm gonna play how's old cards drama
Doin' my legacy like Akira Kurosawa
Kurosawa Kurosawa болсон ч даруухан
Хорон санаа хорон санаа байсан ч хариулна
Хүндлэл үнэ цэнэ үл хувирна нэг зан
Хэлсэн за бол андгай буй за
Үнэ цэнэгүй хүмүүсээс үнэнийг битгий хүлээ
Өнгө ялгалгүй он цаг биднийг элээнэ
Хэмнэл үгс сэтгүүл зүй бас data size нийлээд
Реп гудамжны судар биднийх билээ
4-рт хэн ч байсан заавал хүндэл
3-рт хэлсэн үгэндээ за бол хүртэл
2-рт хичээ хүн шиг хүн бай
1-т хэзээд үнэн бай үнэн бай
4 хэн бэ? гэдэгээ өөртөө сануул
3 сүүлийн тамхиа ч бусдадаа соруул
2 хүнд гай болохгүй өөрийн замаар алх
1 гэр бүл байгаль дэлхий ус агаар салхи
Би яг хэн бэ? өөрөө өөртөө хариул
Өөрийн зүйлдээ эзэн бай ухаан бодол саруул
Ярьмаар байгаа хүнийг сонсож сур яриул
Явдал суудал таарахгүй бол эртхэн гэрт нь хариул
Хэрэгтэй бол хүссэн мөнгийг нь бариул
Сэцэн үгс тэнэг үйлдэл силикон шахсан уруул
Бүх зүйл өөр болж байна анзаарч сайн харвал
Бодит болж болно хөлс хөдөлдмөр ухаан зарвал
Ажлаа чанартай нухдаг хүнийг битгий яаруул
Айлын охиныг хайрласан бол түүндээ бүхнээ зориул
Ахуйн жижиг асуудалд бүү ухаан бодлоо хориул
Анзаарч хар цонхоо нээ салхи оруул
Хэлмээр байгаа юм байна уу? хэл битгий тойруул
Шударга байх нь орчин үеийн соёл
Алдаж оносон ч амандаа дуртай дуугаа аял
Авах гээхээр хандаарай энэ бол чиний амьдраал ёоов
4-рт өөрийн хийх зүйлдээ эзэн байх
3-рт өрх гэр бүлдээ сайн эцэг байх
2-рт хаяхаа хаяж харин олохоо ол
1-рт үүнийг та нар өөрсдөө бодож ол
4-рт хэн ч байсан заавал хүндэл
3-рт хэлсэн үгэндээ за бол хүртэл
2-рт хичээ хүн шиг хүн бай
1-т хэзээд үнэн бай үнэн бай
4 хэн бэ? гэдэгээ өөртөө сануул
3 сүүлийн тамхиа ч бусдадаа соруул
2 хүнд гай болохгүй өөрийн замаар алх
1 гэр бүл байгаль дэлхий ус агаар салхи
4 3 2 1
4 3 2 1

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists