Kishore Kumar Hits

Big Gee - Orshil - Live lyrics

Artist: Big Gee

album: Yunii Tuluu (Live at Royal Hall)


Мөнх хөх тэнгэрийн дор Монгол түмэн нэгдэж байна
Монгол сөнөнө гэнэ үү?
Хаанахын хэн тэгэж байна?
Хөх толбот үрсээс хөрст газар нь шалтгаална
Хөвгүүд бид байсан цагт эх орноо хамгаална
Эрт дээр үеэс эрэлхэг баатрууд нь
Энгэр дэх зүрхээ яран энэ гүрнийг байгуулав
Эцэг өвгөдөөс ирсэн эрхэм үүрэг энд байна
Эргэлзээгүй үргэлжлүүлэх үр сад нь бид байна
Ясаар цусаар бас ёсоор тусаар
Хүн болох ухаан хөх тэнгэрийн сургааль
Хуучин сайнаа сэргээж хуучилж явна бид нар
Уужим санааг тэгээд дуулж л сууна
Үгийн хатууд бас үнэний ядууд нь
Гутарч чадуу болох ёсгүй залуу хүн
Одоо даруй бусдын хариуд бариуг өгч
Тэнгэрийн дор Монгол гэх цус минь ариун байг
Хөвгүүдийн минь уухайн дуунд
Хөрст дэлхий чичирхийлнэ
Хүчээр бас ухаан зарж
Хүний олныг эзэрхийлнэ
Хүрэн бөөрт хүний хүүг хөг эгшигээр түрэмгийлнэ
Хүлээн зөвшөөрөгдсөн
Монгол үндэстэн дарангуйлна
Харанхуйлах үүл арилахаас аргагүйтэх
Араас гүйцэх адил заяа бараг үгүй гэж
Бүгдийг сүйтгэх биш бүтээхээр тэд айсуй
Бүтэн эвээр олдсон их хүчин тэнд айсуй
Ахан дүүсийн хэлхээг урсах цаг нь батжуулна
Зовлонг ганцаар биш эвийн хүсээр давж туулна
Ясны дайчин Монгол зан минь намаг хатжуулна
Эртний зууныг давчдуулна
Эртний сайхан үгэнд эвт цаазгай буга барьдаг
Тугал хариулсан ч харин дараа нь туг барьдаг
Монгол хүн Монгол цус
Монгол ёс
Мөнх тэнгэрээс заяатай моритон Монгол алив бос
Алив нэгдэхтун агуу түүхийн эзэд сэрэхтун
Атгасан гар шиг хүчээ дахин сэлбэхтун
Айдсыг мэдрүүлэн ахин нэгэн довтлохтун
Арга үгүй агуу түүхийн эзэд бид мөн
Чи ч мөн үүний нэгэн хэсэг билээ
Чимээгүй бэлдсэн зэвсэг болон бидэнд ирлээ
Чингисийн удмын цэрэг эрсийн баатар цустан билээ
Чи бол ирээдүй тэдэнд хэлээч бид яг хэн бэ?
Хөвгүүдийн минь уухайн дуунд
Хөрст дэлхий чичирхийлнэ
Хүчээр бас ухаан зарж
Хүний олныг эзэрхийлнэ
Хүрэн бөөрт хүний хүүг хөг эгшигээр түрэмгийлнэ
Хүлээн зөвшөөрөгдсөн
Монгол үндэстэн дарангуйлна
Харанхуйлах үүл арилахаас аргагүйтэх
Араас гүйцэх адил заяа бараг үгүй гэж
Бүгдийг сүйтгэх биш бүтээхээр тэд айсуй
Бүтэн эвээр олдсон их хүчин тэнд айсуй
Монгол эрсийн хүчийг сул гэж бүү бас
Морьтон баатрын тухай домгийн эзэд тэд мөн
Монгол бүсгүйг ухаан дорд гэж бүү бас
Мохошгүй цэцэн хатдын үргэлжлэл юм
Монгол ардын үлгэр Монгол ардын домог
Монгол ардын зүйр үг өгнө олон зүйлийг
Эдгээрийг өвлөн авсан Монголчууд бид баян хүмүүс
Оюун ухаанаараа дэлхийг ч хол хаях хүмүүс
Хангай говь хосолсон хамгаас сайхан нутагтай
Хайрхан лус нь тэгширсэн хөвч бас уудам тал
Харая гэвэл зүс байна ханая гэвэл цус байна
Хавь ойрдоо хүргэх хариу нэхдэггүй тус байна
Ханагар эрс минь хүч чадлаа мэдэртүгэй
Хатан охид минь үг оюунаа цааш нь түгээ
Хамаг монгол минь эвийг сахиж нэгдтүгэй
Халуун цус буцлана аюутугай биширтүгэй
Хөвгүүдийн минь уухайн дуунд
Хөрст дэлхий чичирхийлнэ
Хүчээр бас ухаан зарж
Хүний олныг эзэрхийлнэ
Хүрэн бөөрт хүний хүүг хөг эгшигээр түрэмгийлнэ
Хүлээн зөвшөөрөгдсөн
Монгол үндэстэн дарангуйлна
Харанхуйлах үүл арилахаас аргагүйтэх
Араас гүйцэх адил заяа бараг үгүй гэж
Бүгдийг сүйтгэх биш бүтээхээр тэд айсуй
Бүтэн эвээр олдсон их хүчин тэнд айсуй

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists