Уулс уулсын тэртээгээс ухаант ард минь нутаг дуудна
Улиран одох цаг дурсамж бүхнийг бодогдуулна
Урсах гол мөрөн тал хээрээр жолоо зална
Урд зам зурайна дөхөх тусам гуниг сална
Алтан нарны дор амгалан тайван хөдөө
Аян замын чилээ мартагдтал сэтгэл өдөөнө
Амьдрах хэв маяг баймаар санагдана удаан
Агаарын сайхныг чи минь аргалын утаа
Зах нь харагдахгүй уудам талд нүд бэлчээнэ
Зан нь эвдрээгүй малчин ард тосно энчээ
Байгаа бүхнээ барих багахан тэр модон ширээнд
Бараг асгах шахам дүүргэсэн тавгийн идээ
Айлчлан зочилход аавын минь нутаг сайхан
Айраг цагаа хүртэн амархад тухтай байх юм
Алсын бараанаас саравчлах танил олон
Аян замаа туулаад тэдэндээ би очих болно
♪
Тооноор тольдон байх
Хөх цэлмэг гүн цэнхэр мөнх тэнгэр
Тоолж барашгүй түмэн одон тэнд түгнэ
Энэ хөгөнд үг нэмнэ
Зөөлөн үлээх салхи нүүр илбэнэ
Даган хийснэ цэцгийн дэлбээ
Мандахаасаа жаргах хүртэл алтан наран
Илчээ дэлгэнэ нүд гялбана
Уулсын дээгүүр бас үүлсийн доогуур
Усандаа умбаж аваад цаг нь ирэх хойгуур
Намар цагтаа алсыг зорих шувуудын цуваа
Найраг хөглөн байж энэхэн бодлыг минь хуваана
Айлчлан зочилход аавын минь нутаг сайхан
Айраг цагаа хүртэн амархад тухтай байх юм
Алсын бараанаас саравчлах танил олон
Аян замаа туулаад тэдэндээ би очих болно
♪
Морьтон ардын удам дөрөөн дээрээ босно
Монгол эрчүүддтэй зуузай холбон хамт цогино
Гэрийн галд улайх аргалын улаан цогонд
Гэргий хүний хийсэн зоогийн амт тун сайхан
Халуун зун хаяа сөхөн ханаа гаргах туургатан гэр
Эзэн хүний санаа холыг харна уудам тэнэгэр
Махаа бэлчээсэн ногоон тал уулын энгэрт
Хэдэн янзаар ургана
Таана хөмүүл мангир
Оюун бодлыг минь оройгоосоо даллан дуудна
Олон хайрхдууд минь салхиараа шивнэн дуулна
Очоод буцах хооронд ой ухаанд хэдийг нэмнэ
Орчин тойронд нь хоргодон байж мордох гэмээ нь
Айлчлан зочлоход аавын минь нутаг сайхан
Айраг цагаа хүртэн амрахад тухтай байх юм
Алсын бараанаас саравчлах танил олон
Аян замаа туулаад тэдэндээ би очих болно
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist