Haha yeah
Haha yeah yeah
Yeah haha yeah haha
Yeah haha yeah haha
First love
Саваагүйхэн томоогүйхэн жаал байлаа би
Санаж бодох юу ч үгүй алхаж явлаа
Гэтэл гэнэт тэнгэрийн саран газарт буув уу? гэмээр
Тэр охин эелдэгхэн инээмсэглэнхэн зөрлөө
Инээмсэглэнхэн зөрхөд энгэр цээжээр халуу шатна
Ирсэн шигээ тэр охин эргэн эргэн одно
Эрмэлзэнхэн торомгор нүдэн эелдэгхэн, зөөлөн төрх нь
Эргэн эргэн санагдана, эргэн эргэн бодогдоно
Гурван өдөр, гурван шөнө гунигланхан шанагланхан
Гүнж мэт түүнийгээ мөрөөдөн дурлалын бурханд залбирлаа
Ахин түүнтэй учирлаа, аяа тэр аялгуу эгшиг юм уу?
Аялгуу цээжинд гэрэлтэх од мичид юм уу?
Дагаад алхлаа дагаж явсаар гэрийг нь мэдлээ
Сэлүүхэн үдшээр сэвшээ салхинд
Гэрэлтэй цонхон доор нь зогсон түүнийг мөрөөдөнө
Хэсэгхэн ч гэсэн харахыг хүснэ
Торгон хөшиг ярагдан тэр харагдаад
Санан санан дасаад л байна аа
Сайхан чамдаа дурлаад л байна аа
Сэтгэл зүрх минь догдлоод л байна аа
Сэмхэн чамайгаа хүсээд л байна аа
Санан санан дасаад л байна аа
Сайхан чамдаа дурлаад л байна аа
Сэтгэл зүрх минь догдлоод л байна аа
Сэмхэн чамайгаа хүсээд л байна
Дурлал хайсан шөнөөр зүүдэнд ирдэг хун цагаахан охин
Зүрхэнд амилдаг зүйдэлгүй тэнгэрийн
Зүсэр бороо намуухан шивэрдэг
Зөөлөн үнсдэг, зүрхэнд тэвэрдэг тэр дороо сэрчихдэг
Ийм л байдаг юм уу? аанхан энэ дурлал мөн үү?
Итгэл сэтгэл хоёроо тээсээр энхрий түүн дээр би очлоо
Хонхны товчинд гарын хуруу хүрэх төдийд сандарлаа
Хайрлах сэтгэл минь дараач, дараач гэх шиг
Харин би чадсангүй ээ, хаалганы цаанаас буцлаа
Хорвоо дэлхийд гүнж гэдэг нь байдаг л юм байна (Байна)
Хосгүй сайхан тэр л охинд үгээ бичлээ
Энэ дурлал гэдэг чинь жаргалтай зовлон юм байна
Энэ дурлал гэдэг чинь намагтай гуниг юм байна
Бүтсэн ч бүтээгүй ч сэтгэлээ санан дурлаж байх шиг
Одсон болоо мэт санасан сэтгэл минь түүний дүрийг нууцхан хайх шиг
Хайрлаж шивнэх шивний гэтэл зүрх минь догдлоод нэхээд байх шиг
Тиймээ би чинь дурлаж байх шиг байна
Санан санан дасаад л байна аа
Сайхан чамдаа дурлаад л байна аа
Сэтгэл зүрх минь догдлоод л байна аа
Сэмхэн чамайгаа хүсээд л байна
Санан санан дасаад л байна аа
Сайхан чамдаа дурлаад л байна аа
Сэтгэл зүрх минь догдлоод л байна аа
Сэмхэн чамайгаа хүсээд л байна
Хаха воо yo yo
Харин тийм ээ би чинь дурлаж байна уу?
Сэтгэл зүрх минь хэн нэгнийг хайгаад байх шиг
Өөрийн бие минь нэг л сонин болох шиг
Энэ бүхэн тэр бүхэн догдолж чамайг харж байгаа
Миний нэгэн дурлал юм уу? бас хайр ч юм уу?
Хайр дурлал гэдэг ингээд бодоход
Нэгэн зовлон бас жаргал юм байна
Энэ бүгдийг амсаж бие минь мэдрэх шиг
Мэдрэх тусмаа бодох бүртээ
Хайрлах тоолонд санах болгонд
Чамайгаа би чинь дуундаа үгүйлж л сууна даа
Энэ л миний анхны хайр минь болсон гэнэн дурлал
Энхрий чамдаа зориулсан энэ л миний дурлал
Энэ л миний анхны хайр минь болсон гэнэн дурлал
Энхрий чамдаа зориулсан энэ л миний дурлал
Чи минь миний дэргэд байхад
Би чинь жаргалтай байдаг болохоор
Чамайг холдохоор бяцхан зүрх минь
Байн байн чамайг л үгүйлнэ
Уйлмаар ч юм шиг дуулмаар ч юм шиг
Энэ амьдрал давчуу ч юм шиг
Ядын чамдаа хайртай болжээ
Ялт ч үгүй дурлал байжээ
Санан санан дасаад л байна аа
Сайхан чамдаа дурлаад л байна аа
Сэтгэл зүрх минь догдлоод л байна аа
Сэмхэн чамайгаа хүсээд л байна
Санан санан дасаад л байна аа
Сайхан чамдаа дурлаад л байна аа
Сэтгэл зүрх минь догдлоод л байна аа
Сэмхэн чамайгаа хүсээд л байна
Санан санан дасаад л байна аа
Сайхан чамдаа дурлаад л байна аа
Сэтгэл зүрх минь догдлоод л байна аа
Сэмхэн чамайгаа хүсээд л байна
Санан санан дасаад л байна аа
Сайхан чамдаа дурлаад л байна аа
Сэтгэл зүрх минь догдлоод л байна аа
Сэмхэн чамайгаа хүсээд л байна
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist