Ангидаа эргээд уулзацгаая алтан үеийн найзууд минь
Арван хаврын дурсамжаа эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн мөнгөн хонхны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цаг урсана
Гэнэн гэнэн гэхэд дэндүү гэнэн сурагч нас минь
Санан санан дурсагдах саваагүй томоохон нас минь
Намар намрын навчистай хийсэн одох юм
Хавар хаврын яргуй шиг хайлган хэнзхэн нас минь
Мөрөөдлөөр дүүрэн насаа дуулъя уйлъя, хамтдаа дуулъя
Гар гараа барилцаад дурсан саная, эргэн харъя
Хүүхэд насны тэрхэн үеийн томоогүйхэн үерхэл
Нэг нэгтээ гомдож байсан гэнэхэн тэрхэн тунирхал
Одоо харин зүрхэнд минь дурсамж болон үлдэж дээ
Эргэн ирэхгүйгээр, дахин надад заяахгүйгээр холдон одож дээ
Арван жилийн нас минь, дурсамж дүүрэн нас минь
Аанхан аанхан
Томоогүйхэн гэнэн балчир насны минь шохоорхол
Тоотойхон уулзалдах арван жилийн нөхөрлөл
Гэнэнхэн сурагч насны энгүй сайхан үерхэл
Эргээд бодоход энэ бүхэн миний нэгэн бахархал
Uhn yeah yeah
Ангидаа эргээд уулзацгаая алтан үеийн найзууд минь
Намар намрын дурсамжаа эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн сурагч насны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цаг урсана аа
Цаг хугацаа өнгөрлөө, эргээд бүгдээр уулзъя даа
Сурагч насны дурсамжаа хөөр баяслаар дурсъя даа
Томоогүйхэн насны минь анхны үерхэл
Сэтгэл зүрхэнд минь хоногшсон үерхэл
Холын холд нисэн ниссээр
Хонгорхон нас минь холдсоор
Халуухан дурсамж үлдсээр
Харваад өнгөрөх цаг холдсоор
Тийм ээ, энэ миний сайхан явсан, сэхүүн байсан
Сэргэлэн цовоо бага нас, хүүхэд нас, балчир нас yeah
Сурагч нас минь сэргэлэн явахдаа сурагч байхдаа
Yүрдийн наран хөөрхөн охин чамд, ганцхан чамд зөвхөн чамд
Анхны хайраа өгсөн сурагч нас минь дурсгалтай
Миний нас, чиний нас, бидний нас хэзээ ч мартагдахгүй
Ангийн найзууд минь, ангийн найзууд минь
Ангидаа эргээд уулзацгаая алтан үеийн найзууд минь
Хавар хаврын дурсамжаа эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн мөнгөн хонхны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цаг урсана
Нар туссан гэрэлт самбар, наадаж явсан тэр л намар
Ахиад ирэхгүй арван хавар, аньсага нойтон нэг л өдөр
Уйлъя дуулъя, уулзъя учрая ангийн андууд минь
Эргээд олдохгүй тэр л насаа дурсъя найзууд минь
Холын холд нисэн ниссээр
Хонгорхон нас минь холдсоор
Халуухан дурсамж үлдсээр
Харваад өнгөрөх цаг холдсоор
Арван жилийн найзууд минь одоо ингээд хагацъя даа
Ангийн олон нөхдөө зөрөг замаар салъя даа
Энэ л сэтгэлдээ шавь биднийгээ хайрласан
Эрдмийн багш таныгаа мөнхөд дурсаж явъя даа
Амрагхан чамдаа зориулж би чинь хайраа нээж
Эгэлхэн хөөрхөн охин чамд дэндүү дасч
Харууссан тэр цаг улиран өнгөрсөөр
Анхны хайр минь надаас нэгэнт холдон одож дээ
Ангидаа эргээд уулзацгаая алтан үеийн найзууд минь
Намар намрын дурсамжаа эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн сурагч насны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цаг урсана аа
Ангидаа эргээд уулзацгаая алтан үеийн найзууд минь
Хавар хаврын дурсамжаа эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн мөнгөн хонхны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цаг урсана аа
Ангидаа эргээд уулзацгаая алтан үеийн найзууд минь
Намар хаврын дурсамжаа эргэн санаарай
Мөрөөдлөөр жигүүрлэсэн мөнгөн хонхны дуу
Мөнхөд зүрхэнд эгшиглэсээр он цаг урсана аа
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist