Kishore Kumar Hits

Digital - Uuchil Hairt Min lyrics

Artist: Digital

album: This is Life


Еээ еээ еээ
Еээ еээ еээ
Да ри ра
Да ри ра
Уучлаач гэж чамаас өвдөг сөгдөн гуйвал
Урам хайрлан намайг нэг л тэврэх болов уу?
Урсах нулимс хацар даган мэгшлээ
Уучлаач уучлаач
Бүдэгхэн гэрэлтэй орцны хүйтэн ханан дээр
Бадагхан шүлгийг хэлж ядан чамдаа зориулан бичиж байсан сан
Ботгохон нүднээс чинь сувдан нулимс бөмбөрөн байна уу?
Болорхон дусал бүр хацар норгон урсаж байна уу?
Сайхан байсан мөчийг дурсъя
Өнгөрсөн амьдралаа эргэн харъя
Би жаргалтай байсан сан
Бие биенээ хайрласан сан
Энэ бүх хайр дурсамж болон
Мөнхөд миний зүрхэнд оршино
Би бүхнийг эргэн дурсана
Инээмсэглэх төрхийг чинь
Би одоо санаж байна
Намайгаа тэврэн зогсож байсныг
Би одоо санаж байна
Чи минь намайгаа уучлаач хэмээн
Мянга мянган удаа гуйя
Сэтгэлээсээ урган гарсан
Зүрхнээсээ тэнгэрийн оддоор андгайлан гуйя
Чи минь одоо хаана явна
Чин зүрхний дагина минь
Чимээгүй ширтэх одод хүртэл
Чамайг надаас нэхэх юм
Гуниг цээжэнд хургаад байна
Гуйж мөргөөд дуулмаар байна
Хаана байна
Халуухан зүрхний гүнжхэн минь
Уучлаач гэж чамаас өвдөг сөгдөн гуйвал
Урам хайрлан намайг нэг л тэврэх болов уу?
Урсах нулимс хацар даган мэгшлээ
Уучлаач уучлаач
Уучлаач гэж чамаас өвдөг сөгдөн гуйвал
Урам хайрлан намайг нэг л тэврэх болов уу?
Урсах нулимс хацар даган мэгшлээ
Уучлаач уучлаач
Одоо би чинь чамайг яагаад гомдоосноо
Даанч ойлгохгүй юм
Өөрөө ч мэдэхгүй юм
Итгэдэг чи минь надад энэ хорвоо дээр
Миний ганц л хайр минь
Нэгэнт би чинь бодон бодон
Дуундаа дуулаад ханашгүй еэ
Ханашгүй еэ еэ еэ
Өө чи минь
Өө хайр минь
Чи минь намайгаа уучлаач
Энэ хорвоод хамтдаа гэж хайрт минь чи минь
Надад хэлжээ
Элдвээр хэлсэн үгийг минь
Энхрий чи минь намайг уучил
Ганц л хайр минь үнэн билээ
Гал халуун сэтгэл билээ
Гомдож туньсан бодолдоо чи минь
Намайгаа уучил, хүлээ
Уучлаач гэж чамаас өвдөг сөгдөн гуйвал
Урам хайрлан намайг нэг л тэврэх болов уу?
Урсах нулимс хацар даган мэгшлээ
Уучлаач уучлаач
Уучлаач гэж чамаас өвдөг сөгдөн гуйвал
Урам хайрлан намайг нэг л тэврэх болов уу?
Урсах нулимс хацар даган мэгшлээ
Уучлаач уучлаач

Санаж байна уу? хайрт минь чи минь
Салхитай ч намуухан үдэш байсныг
Саваагүй бялзуухай жиргэж байсныг тэр цэцэрлэгт
Анхны бороо зөөлөн шивэрлээ
Ахиад л хавар ирлээ
Амраг минь
Миний зүрхэнд хагацал харууслын нулимс урслаа
Сайхан байжээ энэ бүхэн
Үнэхээр гайхам байжээ
Салахгүй юм шиг тэврэлдэн
Хайрын үгээ шивнэлдэн
Ханашгүй хагацашгүй дурлалын диваажин юм уу?
Харин одоо энэ бүхэн эргэж ирэхгүй гэж үү?
Орцны чинь үүдэнд
Орой болгон зогсохдоо
Одод хүслээ шивнэн
Цонхон доор чинь хоргодохдоо
Охин хонгор чинийхээ дүрийг
Сэтгэлдээ би зураглана
Одоо ч надад ирэх юм шиг
Салхинаас би сураглана
Уучлаач гэж чамаас өвдөг сөгдөн гуйвал
Урам хайрлан намайг нэг л тэврэх болов уу?
Урсах нулимс хацар даган мэгшлээ
Уучлаач уучлаач
Уучлаач гэж чамаас өвдөг сөгдөн гуйвал
Урам хайрлан намайг нэг л тэврэх болов уу?
Урсах нулимс хацар даган мэгшлээ
Уучлаач уучлаач
Хайрт минь санаж байна уу?
Томоогүйхэн бялзуухай жиргэсэн энэ цэцэрлэгт
Бид хоёрын бие биедээ эрхлэн мөрөөдөлдөө умбан суудаг
Манай хөл муутай сандал дээр
Яг одоо чамайгаа үгүйлэн гуниглан сууна
Хайрт минь наддаа ирээч
Намайг уучлаач
намайг уучлаач
Намайг уучлаач

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists