Kishore Kumar Hits

Pacrap - Give Me Justice 2 lyrics

Artist: Pacrap

album: Give Me Justice 2


Sup, young PAC man, Монгол дох Tupac-ын хамаатан байна
Надад хараал идсэн үгэн буу байна
Give me motherfucking justice, хамаа
Бүтэн нэг жилийн өмнө шударга ёсыг нэхэж байлаа
Одоо ч гэсэн үзэл бодол дээрээ үнэнчээрээ байна аа
Энэ жилийн хугацаанд юу болов улам дордов
Эргээд бодов дорвитой зүйл гэж алга нуруундаа сорвитой үлдэв
Корона вирус гэдэг бизнес писдакуудын халаасыг
Түнтийлгэсэн ард иргэдийг шууд бус замаар хүчирхийлж
Юм л бол та нарыг шалгана, барина, хорино
Цагдаа нар нь үүрэг авсан нэрийн доор дарамтална
Гаргасан шийдвэр бүр нь ард түмний аминд хүрнэ
Тэр бүрт нь миний дотор үзэн ядалтаар дүүрнэ
Энэ новшийн өвчнөөр үхсэн хүний тоо хэд вэ
Гэтэл шийдвэр бүрийн золиос болсон хүмүүсийг тоолж байна
Шарын шашинд нөхөн олголт өгөөрэй түй май
Нөгөө талд эрүүл мэнд, боловсролын салбар сүйрч байна
Сүүлийн хүсэл нь ундаа байсан бяцхан охины амь насыг
Энэхүү дуугаараа би эрх баригчдаас дахин нэхье
Ардчилсан Монгол улсаас коммунист үнэртээд байгаа
Ард түмэн нүдээ аниад хууль хүчнээс айгаад байна аа
Өнөөдөр тээр тэнд болсон дарангуйлал алаан
Маргааш хаалга тогшино тиймээс бэлэн бай тулаанд
Give me justice, give me justice
Give me motherfucking justice
Motherfucking justice
Тэмцэх болно, fuck peace, хуулийн этгээдүүдэд diss
Олуулаа тэмцэе, give me justice
Give me justice, give me justice
Give me motherfucking justice
Motherfucking justice
Тэмцэх болно, fuck peace, хуулийн этгээдүүдэд diss
Олуулаа тэмцэе, give me justice
Хуулийг юу дийлэх вэ?
Хуулийг хүнлэг ёс дийлнэ
Хүн хүндээ хайртай байж байж шударга ёс биелнэ
Хилийн чанадад ард иргэдээ гацаасан, эдийн засгаа царцаасан
Эсрэг байсан бүх хүмүүсийн үзэл бодлыг няцаасан
Дөн өвлөөр дөнгөж төрсөн эхийг энхрий бяцхан үртэй нь
Хүн бусаар харьцаж дахин нэг асуудлыг үлдээнэ
Ил байсан хэрэг нь энэ харин далдуур юу хийсэн бэ?
Энэ бүгдийг дэлгэж байгаад новшнуудын дээр дэвсэлмээр
Улаан бүслүүрт малгайт цагдаа нарын дундаас
Улам бүр дарах улс төрийн олигархуудын урдаас
Уушигныхаа гурван судсыг тасартал би дуулна аа
Удахгүй жинхэнэ ардчиллыг мандуулна аа
Саяхан залуучууд нэгдэж чадна гэдгээ харуулсан
Засгийн газар биднээс айх ёстой гэдгийг сануулсан
Намайг юу хүлээж байгааг үнэндээ би мэдэхгүй
Нарт хорвоод нэг л амьдарна үгээ хэлхээс айхгүй
Би бол дараагийн Чойном, бишээ бол одоогийн Pacrap
Өнгөрсөн хойно нь бишээ одоо дуугарах rap temp
Би бол энгийн ардын хүү бас эгэл жирийн аав хүн
Охин үрээ ийм нийгэмд хэзээ ч үлдээмээргүй
Give me justice, give me justice
Give me motherfucking justice
Motherfucking justice
Тэмцэх болно, fuck peace, хуулийн этгээдүүдэд diss
Олуулаа тэмцэе, give me justice
Give me justice, give me justice
Give me motherfucking justice
Motherfucking justice
Тэмцэх болно, fuck peace, хуулийн этгээдүүдэд diss
Олуулаа тэмцэе, give me justice
Ирвэс хамгаалдаг залуу амилах юм бол би дуугаа больё
С. Зориг амьд сэрүүн гараад ирвэл үгээ хэлэхээ больё
Чамин-Эрдэнийг алсан хүн шоронд орвол би репээ больё
Хүүхдийн хүчирхийлэгчийг цаазаар авбал дугарахаа больё
Энэ бүгд энэ хэвээрээ байсаар байна тиймээс
Үгээ хэлнэ репээ хийнэ ээ шударга ёсыг тогтоох хүртэл
Цагаан хоолой лугаа ард түмэнд хүргэнэ дуугаа
Үхэн үхтлээ буудах бодно тэднийг үгэн буугаар

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists