Kishore Kumar Hits

Rokit Bay - Az Hamaagui lyrics

Artist: Rokit Bay

album: Evderhii Humuus


Би харсан тэгээд дараа нь зорьсон
Мөрөөдлийн галт тэргийг эрээн бараан тойрсон
Гэхдээ заавал бууна гэсэн буудал дээрээ бууна
Намайг хүлээж байсан өөрийн суудал дээрээ сууна
Миний хувьд хаан байх гэдэг нь
Хийдэг энэ зүйлийнхээ шилдэг нь
Өөрөөр хэлбэл нэг дэх нь байх
Хайрцаг дотор байхаар сонин гэнэтийн бэлэг шиг
Хүний санаад оромгүй СD-г нь гайх
Хэн ч учирсан миний эрч хүч дутах үгүй би
Хорон үгс харах тусам сэрж бүр ч улам илүү
Хүч тэнхэл орно нүдний минь хоронд
Арилахгүй хар нь над дээр шүдний минь оромд
Учир нь амрах болоогүй би нарыг олоогүй
Татах болоогүй хийморийн жолоог би
Эргэж буцахгүй надад нэг талын тасалбар
Авч өгнө миний хөлс бүрийн дусалбар
Аялал үргэлжилнэ эцсийнх нь зогсоолийг харна
Наранд шарагдахгүй намайг хэзээ гэж зогсоохыг нь мэдэхгүй
Надад өгүүлэж болохгүй зүйл хэт их бий
Дөнгөж эхлэж байгаагаа би мэдэхгүй
Аз хамаагүй
Миний аз аль хэдийн гэр лүүгээ харьсан
Микрофоныг өөр лүүгээ чиглүүлээд барьсан
Мөчөөс хойш элсэн цагийг эргүүлээд тавьсан
Аз хамаагүй
Цоо шинээр бүгдийг эхлүүлэхээр харьсан
Микрофоныг өөр лүүгээ чиглүүлээд барьсан
Мөчөөс хойш элсэн цагийг эргүүлээд тавьсан
Тамирчин байсан бол би алтын төлөө
Өшиглөнө би яг одоо шалтгийг хөлөөр
Зорилгоосоо буцна гэдэг бодол надаа байхгүй
Гэдгийг мэдэж болно та нар миний харцны төрлөөр
Би олигтой зүйлийн төлөө зоригтой хөдөлж чадна
Дорвитой үйлийн төлөө соривтой үлдэж чадна
Хориг тавьж хөндөлсөх юм бол хажуугаар нь биш
Дэлбэ шаагаад дундуур нь, ташуугаар нь
Оюуны хөдөлмөр хийнэ бараг өдөр бүр
Календар минь дүүрэн яг л телевизийн хөтөлбөр
Суусан цэцэн байсан дараа нь явсан тэнэг болсон
Туулсан замдаа би өөрийнхөө нэрийг олсон
Аз хамаагүй ээ
Нөгөө ганц олдох боломж нь ч байсангүй
Түүнийг олох гэж олон жил хайсан би
Одоо харин надад хэрэггүй баярлалаа
Наад илгээмжээ өөр хүн лүү хаяглаа
Аз хамаагүй
Миний аз аль хэдийн гэр лүүгээ харьсан
Микрофоныг өөр лүүгээ чиглүүлээд барьсан
Мөчөөс хойш элсэн цагийг эргүүлээд тавьсан
Аз хамаагүй
Цоо шинээр бүгдийг эхлүүлэхээр харьсан
Микрофоныг өөр лүүгээ чиглүүлээд барьсан
Мөчөөс хойш элсэн цагийг эргүүлээд тавьсан
Ялагдсан хүний үг биш
Энэ бол ялсан хүний үг
Ард нь гарчаад эргэж харж байна
Би тэр шатсан гүүрний зүг
Намайг тэд үүнийг хийж чадахгүй гэж бодож байв
Доромжилж үгээрээ цадахгүй мэт идэж байв
Гэвч эмээлт морьноос ч их юм багтах
Эрийн дотор уужим байж
Гарын доорх материалаараа
Гэрийн нөхцөлд пуужин барьж
Нэг л өдөр нисэж билээ
Пуужин Баяраа гэр лүүгээ
СD-нийхээ нүүрний зургийг
Хуучин маягаар хэвлүүлээд
Аз хамаагүй
Миний аз аль хэдийн гэр лүүгээ харьсан
Микрофоныг өөр лүүгээ чиглүүлээд барьсан
Мөчөөс хойш элсэн цагийг эргүүлээд тавьсан
Аз хамаагүй
Цоо шинээр бүгдийг эхлүүлэхээр харьсан
Микрофоныг өөр лүүгээ чиглүүлээд барьсан
Мөчөөс хойш элсэн цагийг эргүүлээд тавьсан
Аз хамаагүй
Миний аз аль хэдийн гэр лүүгээ харьсан
Микрофоныг өөр лүүгээ чиглүүлээд барьсан
Мөчөөс хойш элсэн цагийг эргүүлээд тавьсан
Аз хамаагүй
Цоо шинээр бүгдийг эхлүүлэхээр харьсан
Микрофоныг өөр лүүгээ чиглүүлээд барьсан
Мөчөөс хойш элсэн цагийг эргүүлээд тавьсан

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists