Kishore Kumar Hits

Rokit Bay - Evderhii Hun lyrics

Artist: Rokit Bay

album: Evderhii Humuus


Ийм байгаа би урьд нь ийм байгаагүй
Сэтгэлийн талбайд минь урьд нь мийн байгаагүй
Түүнтэй байсан мөчүүд хоосон хий байгаагүй
Өөрөөсөө болоод энд эдэлж байна лайгаа би
Одоо тийм хайраа би буцаахыг найраагүй
Өөр хэнтэй ч түүнийхтэй адил хийн байгаагүй
Чулуужсан сэтгэлийн сэтэрхий зайгаар чи
Орох гэж зүтгэсэн ч оруулахгүй байхаа би
Түүнээс чинь ч илүү юм билүү яаж мэдэх юм
Гэвэл нүүр лүү чинь хэлэх юм уу хаана хэлэх юм
Шулуунаар хэлье за байз одоо яаж хэлэх юм
Чамайг эрвээхий харин намайг лаа гэдэг юм
Чи намайг зүйрлэсэн гэрэл цацарсан гэгээн хүнтэй
Би намайг зүйрлэдэг могойн гадна шиг эрээн хүнтэй
Чи урьд нь надаас өмнө хамт байж үзсэн нэлээн хүнтэй
Чамд санагдаж эхлэнэ би тэд нараас чинь нэлээн үнэтэй
Baby, би бол эвдэрхий хүн
Миний сэтгэлийн гүнд
Зөвхөн байгаа балгас
Тэгэхээр намайг алгас
Би бол эвдэрхий хүн
Миний сэтгэлийн гүнд
Зөвхөн олдоно балгас
Тэгэхээр намайг
Чи бүлээснэ, гэж чи хүлээсэн
Цогон дээр түлээнүүд нэмж хийн үлээсэн
Гэвч би асаагүй, намайг чи засаагүй
Түүний хийж ядаагүй зүйлийг чи чадаагүй
Хэзээ нэг цагт би дүрэлзэж магадгүй
Харин тэр мөчид чи үрэгдэж магадгүй
Үсэглэнэ намайг чи унших гээд чадахгүй
Түгжээтэй хавтсыг минь амар нээж чадахгүй
Тэвчихгүйнэ больё доо чамайг гээж алгасъя
Гэж хэлээд чи хүлээнэ зүгээр л шалгасан юм
Гэдэг үг гэтэл би хэзээ ч тэгэж хэлэхгүй
Өрөвдөж хайрладаг ёсыг би мэдэхгүй
Чи намайг зүйрлэсэн гэрэл цацарсан гэгээн хүнтэй
Би намайг зүйрлэдэг могойн гадна шиг эрээн хүнтэй
Чи урьд нь надаас өмнө хамт байж үзсэн нэлээн хүнтэй
Чамд санагдаж эхлэнэ би тэд нараас чинь нэлээн үнэтэй
Baby, би бол эвдэрхий хүн
Миний сэтгэлийн гүнд
Зөвхөн байгаа балгас
Тэгэхээр намайг алгас
Би бол эвдэрхий хүн
Миний сэтгэлийн гүнд
Зөвхөн олдоно балгас
Тэгэхээр намайг
Хэрвээ хайр ба үзэн ядалтын голд ертөнц байдаг бол
Яг одоо би тэнчээ чинь байна намайг тэндээс хайгаад ол
Урдныхаараа түүнийг хайрлахгүй ч бас үзэн ядахгүй
Энэ ертөнцөд агаар дууссан учир шүдэнз шатахгүй
Зугаацах онц шаардлагагүй гэж ганц дайчинд ганцаардах үе
Би тэр үедээ би олон төрлийн цэцэг тамшаалах зөгий
Болж хувирдаг би саарал ертөнцийн ганц дайчин
Ганцаардах үед бүсгүй чамайг ар талаас чинь цамцтай чинь
Хэрвээ би мангас юм бол нэг хүн намайг бүтээсэн
Тиймээс бүтээлээс нь түүнийг хамгаалж үлдээсэн
Сайн муугийн зааг дээр би алдана оюун ухаанаа
Муухай нь гоё байдаг газар дийлдэнэ гоё нь муухайдаа
Baby, чи бол эвдэрхий хүн
Чиний сэтгэлийн гүнд
Зөвхөн байгаа балгас
Тэгэхээр намайг алгас
Чи бол эвдэрхий хүн
Чиний сэтгэлийн гүнд
Зөвхөн байгаа балгас
Тэгэхээр намайг
Олон хүн чамайг шөнө дааруулж ирсэн
Нөмөртэй байх гэж баарнууд хэссэн
Чамайг цаг хугацаа яаруулж ирсэн
Эрвээхэй тэмүүлэн лааруу ниссэн
Олон хүн чамайг шөнө дааруулж ирсэн
Нөмөртэй байх гэж баарнууд хэссэн
Чамайг цаг хугацаа яаруулж ирсэн
Эрвээхэй тэмүүлэн лааруу ниссэн
Baby, би бол эвдэрхий хүн
Миний сэтгэлийн гүнд
Зөвхөн байгаа балгас
Тэгэхээр намайг алгас
Би бол эвдэрхий хүн
Миний сэтгэлийн гүнд
Зөвхөн олдоно балгас
Тэгэхээр намайг

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists