Uh, yeah
Чамд зориулж хийсэн дуу болгоныг
Чамаас бусад нь дуулна
Чамаас бусад аавын охид
Бүгд надад дурлана
Тэд надад дурлана
Чи надад уурлана
Тэд надад дурлана
Чи надад уурлана (Uh)
Намайг уучлаарай хараагүй үлдээсэн дуудлага бүрт
Намайг уучлаарай чамтай уулзаагүй өдөр бүрт
Хэрвээ би чамд үнэнээ хэлсэн бол
Хэрвээ чи намайг ойлгодог байсан бол
Надад чи, чамд би
Байхад юу ч хамаагүй
Намайг чи, чамайг би
Болдог бол аваад гүйнэ
Гэхдээ, нэг л болж өгдөггүй ээ
Гэхдээ, нэг л бачимдуу
Гэхдээ, нэг л хүйтэндүү
Гэхдээ, нэг л боломжгүй ээ
Яг юу болохгүй байгааг би мэдэхгүй ээ (Би мэдэхгүй ээ)
Яг яагаад энэ байдалд хүрснээ чи мэдэхгүй ээ (Чи мэдэхгүй ээ)
Надад чи хэрэгтэй шиг, чамд би хэрэгтэй баймаар байна
Намайг хараагүй нүдээрээ харсан хүнтэйгээ бай
Найман сарын дараа би чамайг дөнгөж танилаа
Наанаа гаргасан хүн чинь цаанаа бол байгаагүй
Мартъя гээд чадаагүй
Хэлье гээд чадаагүй
Хэн ч ярилцахыг хүсэхгүй
Чамаас өөр хэн ч намайг зүсэхгүй
Дахиад нэг таарвал зүс таних бүсгүй
Kylie шиг нээх том бөгсгүй
Миний хувьд бол төгс хүн
Дахиж битгий зангидаарай, хөөрхөн хөмсөгөө
Oh, oh, oh, yeah
No, no, no, no, no, no
Би чамайг, чи намайг
Одоо ч, хайсаар байна
Чамгүй бол би мөнгөө хэнтэй үрэх вэ? Yeah
Чамгүй би ганцаараа яг хаа хүрэх вэ? Uh
Хэрвээ би байгаагүй бол хэн чиний ханхүү вэ?
Хэрвээ чи байгаагүй бол хэн миний гүнж вэ? Uh
22:57 гэртээ харих цаг боллоо
Намайг одоо тавин долоо
Гэрийн зүг хүлгийн жолоо
Амттай, чиний гарын хоол
Орондоо бараг миний боол
Саяхан хоносон буудалд
Одоо ч миний бодолд
Яг юу болохгүй байгааг би мэдэхгүй ээ (Yeah, yeah, yeah)
Яг яагаад энэ байдалд хүрснээ чи мэдэхгүй ээ (Чи мэдэхгүй ээ)
Асуудал болгоноо найзууддаа хэлээгүй болохоор би муу хүн, uh
Асуултаа давтаагүй нь яг үнэндээ миний буруу
Уучлаарай айх зүйлгүй чамд харуулсан нуруугаа
Намайг уучлаарай мэдээгүйд өөрийнхөө буруугаа
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist