Чамайгаа санахаар бодол минь гэгэлзэж
Цагаан уянгаар зүрх минь гунигладаг
Чамайгаа бодохоор сэтгэл минь догдолж
Цайлган уянгаар бодол минь эгшиглэдэг
Үүл мэт чи шиврэх бороо
Миний хүсэл мэт ариун
Өнгөрч одсон цаг хугацаа бүхэн
Чиний минь хайр мэт энхрий
Чамайг үнсэхээр хацар минь улайж
Чамд минь хүсэл сэтгэл асгардаг ч
Чамайг минь буцахад орчлон үймэрч (Oрчлон хөвөрч)
Чанадын холоос нуугдан хүлээдэг ээ
Хойрмог чинь шүргэсэн навчис
Миний хайр мэт тийм тансаг
Хоёулаа догдолсон гэгээн өдөрүүд
Хорвоогийн нар мэт дуулна аа
Хайрт минь чи миний хавар ч юм уу?
Хатан хөх яргуйн ганган дэлбээ ч юм уу?
Хайрт минь чи миний ханхар ч юмуу?
Харанхуйн шөнийн одод ч юм уу?
Одод ч юм уу?
Чамайгаа мишээхэд сэтгэл минь уужирч
Цангинах дуунаар чинь орчлон гийгүүлж
Чамайгаа харахаар харц минь гэрэлтэж
Цагийн шувууд дэргэдээс минь нисдэг
Бүсээр чинь наадах салхи
Миний амьсгал мэт зөөлөн
Үнсэж аргадах уруул чинь харин
Үгүйлэхийн жаргал мэт халуун
Хайрт минь чи миний хавар ч юм уу?
Хатан хөх яргуйн ганган дэлбээ ч юм уу?
Хайрт минь чи миний ханхар ч юмуу?
Харанхуйн шөнийн одод ч юм уу?
Yeah, Одод ч юм уу? heeey
Uuhn eee
Хайрт минь чи миний хавар
Хатан хөх яргуйн ганган дэлбээ
Хайрт минь чи миний ханхар
Харанхуйн шөнийн од
Хайрт минь чи надад аа
Хатан хөх яргуйн ганган дэлбээ ч юм уу?
Хайрт минь чи миний одод ч юм уу?
Харанхуйн шөнийн одод ч юм уу?
Хайрт минь чи миний хавар ч юм уу?
Хатан хөх яргуйн ганган дэлбээ ч юм уу?
Хайрт минь чи миний хавар ч юмуу?
Харанхуйн шөнийн одод ч юм уу?
Хайрт минь (Oдод ч юм уу?)
Хавар ч юм уу?
Yeah
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist