Эх гуниг минь зөвхөн минийх
Энэ ганцхан миний л амьдрал
Эргэн тойрныг минь хүрээлсээр байгаа
Эвдэршгүй цайз миний сэтгэлийн хана
Баяр хөөр минь харин биднийх
Бат бөх хана энэ бүүр ч хэрэггүй ээ
Бардамхан төрхөө инээмсэглэлээр солиод
Баясал цэнгэл аз жаргалаа хуваалцъя
Өөрийнхөөрөө дуулахыг минь та сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй ээ
Өр зүрхнээс минь содон аялгуу
Өнгө нэмэн урсаж таны зүрхэнд шингэнэ ээ
Шингэнэ ээ
♪
Уй гунигийг минь надаас бүү асуу
Урсах нулимсаа би чимээгүйхэн залгилдаг
Гэхдээ би бусдын зовлонг хуваалцаж байхдаа
Гэрэл гэгээ хайр өгөхдөө жаргалтай
Өөрийнхөөрөө дуулахыг минь та сонс, сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй ээ
Өр зүрхнээс минь содон аялгуу
Өнгө нэмэн урсаж таны зүрхэнд шингэнэ ээ
♪
Өөрийнхөөрөө дуулахыг минь та сонс, сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй ээ
Өр зүрхнээс минь содон аялгуу
Өнгө нэмэн урсаж таны зүрхэнд шингэнэ ээ
Шингэнэ ээ
Өөрийхөөрөө дуулахыг минь та сонс
Өөр хэний ч хоолой надаас сонсогдохгүй ээ
Өр зүрхнээс минь содон аялгуу
Өнгө нэмэн урсаж таны зүрхэнд шингэнэ ээ
Шингэнэ ээ
Содон аялгуу
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist