Халын төгөлд хоёулаа байлаа
Хөөрхөн нүдэнд чинь унасан байсан
Хайрын үгээ хэлсэн байлаа
Хонгор зүрх чинь уярч байсан
Хоёулаа тэгэхэд жаргалтай байсан
Жиргэлдэх шувуу дэргэд минь байлаа
Жижигхэн гар чинь атганд байсан
Дэлгэрхэн зуны үдэш байлаа
Дэндүү хайр минь дэвэрч байсан
Хөхөө дуулах нь уянгатай байлаа
Хоёулаа тэгэхэд жаргалтай байсан
Хайрын цэцэгс дэлгэрсээр л байлаа
Хоёулаа тэгэхэд жаргалтай байсан
Хоёулаа тэгэхэд жаргалтай байсан
♪
Навчис хийсээд намар байлаа
Найз нь чамайгаа санасан байсан
Шиврээ бороонд норсон байлаа ч
Сэтгэл дотроо би шатаж байсан
Хонгор навчис шаргалтан байлаа
Хоёулаа тэгэхэд жаргалтай байсан
Хархан үс чинь нойтон байлаа
Хоёулаа тэгэхэд жаргалтай байсан
Жавар үргэн жаргалтай байлаа
Жаахан чамдаа яаран очсон
Хүйтэн өвлийн өдөр байлаа ч
Хайрандаа шатаад халуухан байсан
Хөмсөг сормуус цантсан байлаа
Хоёулаа тэгэхэд жаргалтай байсан
Хаялах цасан бударсаар л байлаа
Хоёулаа тэгэхэд жаргалтай байсан
Хүйтэн өвлийн өдрүүд байлаа
Хоёулаа тэгэхэд жаргалтай байсан
Хаялах цасан бударсаар л байлаа
Хоёулаа тэгэхэд жаргалтай байсан
Хайрлах хайранд чинь дулаахан байлаа
Хоёулаа тэгэхээр жаргалтай
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist