Яагаад ч надад ирэхгүй гэж санасан дурлал минь
(Дурлал минь)
Яргуй ургах цагаар намайг зориод ирнэ ээ
Нялх ногооны үнэр шиг аядуу зөөлөн чамайгаа
Насан туршийнх минь байгаасай гэж ямар их хүснэ вэ би
Сэвхтэй саран шиг өдрүүд ар араасаа цувравч
Цээжинд минь хоногших чамайг мартаж чадахгүй нь
Зүрхэнд чинь би бүтнээрээ урсаж шингэснээ мэдрэвч
Зүдүү ядуу орчлонд тогоруу шиг дэрхийгээд нисэн одов оо
Ялгуун сарны доор ганцхан чамайгаа хайрлах гэж
Ялдам үгэнд чинь уусаж би чинийх болов уу даа
Янаг хайрын сэтгэл ийм сайхан гэдгийг
Яагаад өмнө нь та хэлсэнгүй дээ бурхан минь
Яагаад өмнө нь та хэлсэнгүй дээ бурхан минь
Хавар эртийн бороонд хамтдаа зөндөө алхмаар
Хачин сайхан амьдралыг зөвхөн чамтай л туулмаар
Эгэм цээжийг чинь тэвэрч эрхэлж зөндөө баймаар
Ирэх л ёстой насаа чамтай хорвоог хамтдаа дуусгамаар байна
Yйл үйлээ дагаж л учирсан байгаасай даа
Өглөө босоод сэрэхэд минь зүүд л биш байгаасай
Ирэх л гэж наддаа ирсэн буцааж болохгүй хайр минь
Ийм сайхан дурлал бүтэхгүй байсан ч
Бурхан тандаа гомдохгүй ээ би
Ялгуун сарны доор ганцхан чамайгаа хайрлах гэж
Ялдам үгэнд чинь уусаж би чинийх болов уу даа
Янаг хайрын сэтгэл ийм сайхан гэдгийг
Яагаад өмнө нь та хэлсэнгүй дээ бурхан минь
Яагаад өмнө нь та хэлсэнгүй дээ бурхан минь
Хүү хүү хүү
♪
Ялгуун сарны доор ганцхан чамайгаа хайрлах гээд
(Хайрлах гээд)
Ялдам үгэнд чинь уусаж би чинийх болов уу даа
Янаг хайрын сэтгэл ийм сайхан гэдгийг
Яагаад өмнө нь та хэлсэнгүй дээ бурхан минь
Яагаад өмнө нь та хэлсэнгүй дээ бурхан минь
Яагаад өмнө нь та хэлсэнгүй дээ бурхан минь
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist