Тэнгэрийн оддыг тэгэхэд чи цуглуулж
Тэвэр дүүрэн хайрын гэрэл асаасан
Сүүдэргүй бүжгийн талбайд
Шөнөжин бидэн хоёр бүжиглэж байсан
Малгайлан орох цасан ширхэгүүд мм мм
Манай цонхны гэрэлд тодхон байсан
Нүд нүдээ харан зогсоод зогсоод
Зогсоод
Нүгэл арилтал хайртай гэж хэлсэн
Хайр хайрын дотроос
Хар нүдэн чи минь байсан
Дуу дууны дотроос
Гэгээн тунгалаг дуу минь байсан
Гэгээн тунгалаг дуу минь байсан
Үдэшлэгийн дараа хотоор алхахад
Үүрийн гэгээ чиний минь харцнаас гийсэн
Бодлоос яргуй болон дэлгэрч
Борооны дараах шиг санагдаж байсан
Охидууд шиг бүжиглэх цасан ширхэгүүд
Үү аа аа аа аа аа
Оргилуун насны болзоонд дуудаж байх шиг
Үлгэр ингэж эхэлнээ
Үнэндээ тэр бид хоёрын хайр байсан
Хайр хайрын дотроос
Хар нүдэн чи минь байсан
Дуу дууны дотроос
Гэгээн тунгалаг дуу минь байсан
Гэгээн тунгалаг дуу минь байсан
♪
Мм наа аа
Хайр хайрын дотроос
Хар нүдэн чи минь байсан
Дуу дууны дотроос
Гэгээн тунгалаг дуу минь байсан
Гэгээн тунгалаг дуу минь байсан
Гэгээн тунгалаг дуу байсан
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist