Kishore Kumar Hits

Erdenechimeg G - Munkh Tengeriin Khurai lyrics

Artist: Erdenechimeg G

album: Neg Goliin Us


Эжий эх газартаа хайраа шингээж дээдлэн сүслэн мөргөе өө
Энх цагаан сарандаа хүслээ шивнэн даатган залбирч мөргөе өө
Уул усны лус савдаг сэр
Ураг олны золбоо хийморь мандаж байг ээ
Улс Монголынхоо сүр хүчийг
Хурайлан дуудая аа
Хурайлан хурайлан дуудая аа
Ээ-ээ-ээ саран мину
Өө-өө-өө тэнгэр мину
Өнөд мөнх хөх тэнгэр мину
Эцэг дээд тэнгэртээ хүслээ шивнэн алдлан сүлдлэн мөргөе өө
Ээлийн их нарандаа цацлаа өргөн даатган залбирч мөргөе өө
Хас төрийн их цадиг сэр
Хамаг олны заяа зол нь дэлгэрч яваг ээ
Хөх Монголынхоо сүр хүчийг
Хурайлан дуудая аа
Хурайлан хурайлан дуудая аа
Ээ-ээ-ээ наран мину
Өө-өө-өө тэнгэр мину
Өнөд мөнх хөх тэнгэр мину

Өндөр их дээдэстээ итгэлээ илгээн талархан сөгдөн мөргөе өө
Өр дулаан галдаа өргөлөө өргөн даатган залбирч мөргөеөө
Хаан суу зал чинь үнэн сэр
Хотол олны үрс нь энх амгалан байг ээ
Хамаг Монголынхоо сүр хүчийг
Хурайлан дуудая аа
Хурайлан хурайлан дуудая аа
Ээ-ээ-ээ голомт мину
Өө-өө-өө тэнгэр мину
Өнөд мөнх хөх тэнгэр мину
Өнөд мөнх хөх тэнгэр мину
Тэнгэр мину
Тэнгэр мину

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists