Хөдөө гарая ээе уруу татая
Цэнгэн хөгжье ээе даган баясая
Хотоос гарая халуун чулуу атгая
Салхи амсая даруу сархад сөгнөе
Замд гарья загас дэгээдье
Дарсан махыг шорлоё хүйтэн айраг залиглая
Утсыг цохие завгүй нөхдийг донсолгоё
Нөгөө яриад байсан хэдэн нихог мани нь зохицуулья
Майхан бэлэн мах бэлэн уух юм бэлэн
Орой болно унтаж хэвтэнэ хөнжил мишок бэлэн
Урсана гэвэл үнэн тансаг хийлдэг завь бэлэн
Түүдэг тойроод суухад нөмрөх адьяал эвхдэг сандал бэлэн
Үүрээр гарая хөдөө өдөр бутлая
Мандаж байгаа нарыг арая сэржим өргөе
Шилээр нь сэржим өргөе овоонд очьё
Баянхангай минь хишгээ хайрла гээд цааш хөдлье
Баар сав сонин биш хөдөө утаас
Жинхэнэ ориг баарыг бол хэдэн ярнаас
Зун намар firefishing өвөл мөсийг цоолно
Явж ирээд маргааш нь дараагийн явах өдрөө тоолно
Хөдөө гарая ээе уруу татая
Цэнгэн хөгжье ээе даган баясая
Хотоос гарая халуун чулуу атгая
Салхи амсая даруу сархад сөгнөе
Хөдөө гарая ээе уруу татая
Цэнгэн хөгжье ээе даган баясая
Хотоос гарая халуун чулуу атгая
Салхи амсая даруу сархад сөгнөе
Гадаа их халуун байна нар шараад
Голын эрэг модны сүүдэр майхан бараадаад
Нарны эртэд газар хороож өдрийн талыг бараад
Таарсан гараа түүдэг тойрон шөнөжин найрлаад
Хоол хоолондоо оддын тоогоо тоолно доо
Халуун мишокондоо даарвал биесээ ноолно доо
Айраг хуруу зузаан өөхтэй махны улирал намар
Хүйтэн бороо цутгана гэж хамгийн сайхан нь намар
Гадаа мөс гараад цас халтираад унадаг
Хөдөө хээр хоногсод шилдгүүд нь тунадаг
Эр хүний жаргал гээд хэдэн өдрөөр сунадаг
Гэртээ ирээд буцах хүсэл тэрүүхэндээ шунадаг
Хавсарга тавьсан ч намайг хорьж дийлэхгүй
Ганцхан зун аялана санал огт нийлэхгүй
Учир 4 улирал ялгаагүй аялах болно
Харин ч ирээд орондоо явах хоногоо тоолно
Хөдөө гарая ээе уруу татая
Цэнгэн хөгжье ээе даган баясая
Хотоос гарая халуун чулуу атгая
Салхи амсая даруу сархад сөгнөе
Хөдөө гарая ээе уруу татая
Цэнгэн хөгжье ээе даган баясая
Хотоос гарая халуун чулуу атгая
Салхи амсая даруу сархад сөгнөе
Салхинд гарах үнэхээр хамгийн гоё
Явцгаая энд тэнд гадсаа зооё
Халуун байраа бэлдэж party-ндаа сойё
Наашаа гэсэн бүхнийг дагаад бид ооё
Цүү хаана хаяж байна бид тэнд байя
Цүүгээ хаяаад урд хөлөө дарам газарт хая
Хагассайн бүтэнсайн гэсэн 2 өдөр байна
Амжуулаад салхинд гарая дуртай зүгтээ man
Өвөл зун хавар намарт хөдөө гарая
Хөвчид алхая мөнх цаст ууланд авирья
Холхон явья алив агаар амсая
Хотоос гарая хонгийг нь харая хонгийг харая
Хөдөө гарая ээе уруу татая
Цэнгэн хөгжье ээе даган баясая
Хотоос гарая халуун чулуу атгая
Салхи амсая даруу сархад сөгнөе
Хөдөө гарая ээе уруу татая
Цэнгэн хөгжье ээе даган баясая
Хотоос гарая халуун чулуу атгая
Салхи амсая даруу сархад сөгнөе
Хөдөөгийн сайхан талыг хамт зорино
Царай зүс бие хаа боломжийн
Хөдөөгийн сайхан талыг зорино
Хөөрхөн охидтой явна би
Хөдөө гарая ээе уруу татая
Цэнгэн хөгжье ээе даган баясая
Хотоос гарая халуун чулуу атгая
Салхи амсая даруу сархад сөгнөе
Хөдөө гарая ээе уруу татая
Цэнгэн хөгжье ээе даган баясая
Хотоос гарая халуун чулуу атгая
Салхи амсая даруу сархад сөгнөе
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist