Kishore Kumar Hits

Lumino - Bi Chamd Hairtai lyrics

Artist: Lumino

album: End Garch Irev


Анх чамайг харсан тэрхэн мөчиндөө
Намайг тоох болов уу? гээд сэтгэл минь өвдөөд
Ганцаардан хоцорсон хун адил байх даа
Анхны хайраа би чамдаа анх өгсөн
Рашаан шидэт рашаан гэж байдаг юм бол
Аажимхан дөхөж очоод чамдаа өгөхөд хол
Чи миний хайрын гал чи миний хайрын дөл
Ийм хайрын ийм дүрс нь гал халуун элсэн цөл
Миний хайр чиний хайр энэ бүгд бидний хайр
Идэр залуу насыг ханган тэжээгч нь хайр
Намуун сайхан орой чамтайгаа уулзчихаад
Үгээ хэлж чадахгүй бол хэлээ тайр
Ингэж би бодолхийлэн алхаж явахдаа
Ийм тийм зүйлийн тухай эргэцүүлж бодохдоо
Найртай мишээсэн царай чинь зүрхэнд гэрэлтээд
Аанай чиний яруухан хоолой сэтгэлд эгшиглээд
Ичингүйрэн байж чамдаа би хэлье
Зүрх сэтгэлдээ би хайртайгаа гэж шивнэе
Ичингүйрэн байж чамдаа би хэлье
Зүрх сэтгэлдээ би хайртайгаа гэж шивнэе
Хайртай хайртай би чамдаа би хайртай
Хайртай чамдаа
Би чамд хайртай
Хайртай хайртай би чамдаа би хайртай
Хайртай чамдаа
Би чамд би чамд би чамд хайртай
Ингэж өөртөө хэлж энэ нь бас лайтай
Чиний минь цэвэр гуалиг ариун тансаг дүр
Алсаас шинжин байж ирэх дурлал бүр сүр
Магад намайг эндээс гаргах энэ миний сэтгэл
Даанч намайг харж дийлэхгүй тэр түүний итгэл
Хонгор минь найз минь амраг минь
Ариухан ялдамхан анд минь хайрт минь
Илэрхий байгаа харцыг ойлгох болов уу гэсэн дээ
Ичсэндээ яг л би хайртай гэдгээ хэлнэ дээ
Танхил чи минь надаас холдчих болов уу гэсэн эмээсэндээ
Алдрай хайрын үгээ чамдаа хэлээгүй тэвчсэн дээ
Инээмсэглэн мишээсэн зургийг чинь харсаар
Миний сэтгэлд чи минь тодрон тодорсоор
Сартай мөнгөн шөнөөр орь ганцаар өнгөрөөсөөр
Тодрон харагдах чамайгаа хайрлан хайрласаар
Хайртай хайртай би чамдаа би хайртай
Хайртай чамдаа
Би чамд хайртай
Хайртай хайртай би чамдаа би хайртай
Хайртай чамдаа
Хайртай хайртай хайртай би чамдаа би хайртай
Хайртай чамдаа
Би чамд хайртай
Хайртай хайртай хайртай би чамдаа би хайртай
Хайртай чамдаа
Чи надад ямарыг би хэлж мэдэхгүй
Чин зүрхний асуудлыг би дур мэдэн шийдэхгүй
Чамд би хайртай гэж шууд хэлж зүрхлэхгүй
Чамдаа би чинь хэзээ ч хайртай гэдгээ хэлэхгүй
Илчит халуун хайраараа чамайг би тэтгэнэ
Тас цохиулан гэмтсэн сэтгэл хожим цагт эдгэнэ
Гал халуун хайр байдагт үргэлж би итгэнэ
Энэ бүхэн үүрдийнх юм шиг мөхөс би сэтгэнэ
Нарт орчлонд хаягдсан юм шиг ганцаар хоцорлоо
Аажим чи минь надаас аажмаар холдлоо
Дэндүү ихийг бодсон сэтгэл минь ингээд замхарлаа
Аархаж бодож явсан минь талаар өнгөрлөө
Нэгэн нартай сайхан өглөө
Хайрын үгээ чамдаа би өчлөө
Чи минь наддаа итгээч хайрт минь
Би чинь чамдаа хайртай
Хайрын илхэн сэтгэл халуун зүрхний итгэл
Сүүлчийн боломжийг олгооч
Чи минь намайг ойлгооч
Хайрын илхэн сэтгэл халуун зүрхний итгэл
Хайртай хайртай би чамдаа би хайртай
Хайртай чамдаа
Хайртай хайртай би чамдаа би хайртай
Хайртай чамдаа
Анх чамайг харсан тэрхэн мөч өнгөрөөд
Намайг тоох болов уу гэж сэтгэл минь өвдөөд
Ганцаардан хоцорсон хун адил байхдаа
Анхны хайраа би чамдаа анх өгсөн
Рашаан шидэт рашаан гэж байдаг юм бол
Аажимхан дөхөж очоод чамдаа өгөхөд хол
Чи миний хайрын гал
Чи миний хайрын дөл
Ийм хайрын ийм дүрс нь гал халуун элсэн цөл
Миний хайр чиний хайр энэ бүгд бидний хайр
Идэр залуу насыг ханган тэжээгч нь хайр
Намуун сайхан орой чамтайгаа уулзчихаад
Үгээ хэлж чадахгүй бол хэлээ тайр
Ингэж би бодолхийлэн алхаж явахдаа
Ийм тийм зүйлийн тухай эргэцүүлж бодохдоо
Найртай мишээсэн царай чинь зүрхэнд гэрэлтээд
Аанай чиний яруухан хоолой сэтгэлд эгшиглээд
Ичингүйрэн байж чамдаа би хэлье
Зүрх сэтгэлдээ би хайртайгаа гэж шивнэе
Ичингүйрэн байж чамдаа би хэлье
Зүрх сэтгэлдээ би хайртайгаа гэж шивнэе
Хайртай хайртай хайртай би чамдаа би хайртай
Хайртай чамдаа
Хайртай хайртай хайртай би чамдаа би хайртай
Хайртай чамдаа
Хайртай хайртай хайртай би чамдаа би хайртай

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists