Би чамайг мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг
Би чамайг би чамайг ердөө мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Бүтэлгүй хайр аа ердөө мартахгүй ээ
Урьд нь чи миний сэтгэлд төлөв даруу энгийн
Харахад ойрхон ярихад хол нэгэн үе тэнгийн
Чамайг сайтар ажин урдуур чинь яван холхино
Бусдын хайрыг булаасан алаг нүдтэй нэгэн охин
Гэрэл сүүдэр ээлжлэн байдаг хосгүй энэхэн хорвоод
Итгэлт охин чиний тухай олон сайхныг сонсоод
Түмэн зүйлийг бодоод ганцхан чамайг сонгоод
Маргааш чамдаа очно гэж яаран мааран догдлоод
Харсаар байгаад чамдаа би чинь дассан бололтой
Ингэж дурладаг над шиг хүмүүс нилээн олонтой
Тогтвортой хайрлаж чадвал мөнхийн хайрын голтой
Эс чадвал би өөрөө муу нэрийн цолтой
Болно шүү гэсэн бодол миний толгойд эргэлдэнэ
Хүсэл хясал тэмцэлдэнэ зан зангаа мэдэлцэнэ
Сэтгэл зүрх хоёр минь ганцхан чам руу тэмүүлнэ
Чамайг өөртөө татах бодол миний толгойг эргүүлнэ
Бүрхэг мөртлөө уудам амьдрал
Чи бидний азтай учрал
Бүрхэг мөртлөө уудам амьдрал
Чи бидний азтай учрал
Үг сольж үзээгүй байж хайртай хэмээн сайлж
Ариун чиний дүрийг харуутаа хэл татан айж
Хайртай гэдгээ чамдаа хэлж найзын хүрээг тэлж
Үеийн олон охид дундаас ганцхан чамайг шилж
Амь наана там цаана байхад болно наана
Намайг хайрлах ёстой хэмээн бат итгэн таана
Хонгор охин чиний дүрийг алсаас харахаа больё
Үтэр түргэн гүйж очоод чамтай үг сольё
Нүдээ анин зүрхээ даран чам руу би очлоо
Амаа нээж ядан байж хэдэн үг солилоо
Хайрын нандин үгээ хэлэх газраа бодон оллоо
Хөгшин саарал модны доор болзоо товлох боллоо
Бүрхэг мөртлөө уудам амьдрал
Чи бидний азтай учрал
Бүрхэг мөртлөө уудам амьдрал
Чи бидний азтай учрал
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг
Би чамайг ердөө мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Бүтэлгүй хайр аа ердөө мартахгүй ээ
Саруул шөнийн мөнгөн тэнгэрт одод анивчаад
Оддыг харан ганцаар зогсон дэмий сэлгүүцлээ
Сайхан чиний цэвэрхэн царай зүрхэнд гэрэлтээд
Олон зүйлийн тухай бодол сэтгэлд ширэлдээд
Улаан сарнай гартаа атган
Болзсон цагтаа яаран очиход
Тэрхэн мөчид борхон зүрх минь
Түгшин түгшин догдлоход
Яг цаг нь болоход болзсон газраа олоход
Хөгшин саарал модны доор эвхсэн нэгэн бичиг байлаа
Шүүрэн аваад дөрвөн тийш нь дэлгэн түүнийг уншлаа
Ууч-ууч уучилаарай би өөр хүн сайн
Гэсэн хариу байлаа нүдний өмнө зурайлаа
Ариун хайр минь бүтсэнгүй ээ хорвоо үүгээр дуусахгүй ээ
Гутлаа чирэн алхахгүй ээ нуруу бөгтийн гутрахгүй ээ
Охин минь чи дууг минь сонсооч
Наддаа итгээч намайг сонгооч
Бүтэлгүй болсон хайр минь хайрт минь
Сэтгэлийн гоо дагина минь
Бүрхэг мөртлөө уудам амьдрал
Чи бидний азтай учрал
Бүрхэг мөртлөө уудам амьдрал
Чи бидний азтай учрал
Бүрхэг мөртлөө уудам амьдрал
Чи бидний азтай учрал
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг
Би чамайг би чамайг ердөө мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Бүтэлгүй хайр аа ердөө мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг
Би чамайг би чамайг ердөө мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Бүтэлгүй хайр аа ердөө мартахгүй ээ
Бүрхэг мөртлөө уудам амьдрал
Чи бидний азтай учрал
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг
Би чамайг би чамайг ердөө мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Би чамайг мартахгүй ээ
Бүтэлгүй хайр аа ердөө мартахгүй ээ
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist