Номин Талст - Зуны үдэш амрагийн болзоо lyrics
Artist:
Номин Талст
album: Best of Nomin Talst
Дөлгөөн нуурын мөнгөн мандал
Тэнгэрийн одод чуулан бүжээд
Холын холоос зорин ирсэн
Түмэн шувууд нойрсох үеэр
Зуны үдшийн бүлээн салхинд
Туйлын гүнд шурган сэвшээнд
Зулзаган моддын түмэн навчсаар
Зугаацан наадаж ширгэх үеэр
Саатан хүлээх амрагийн болзоо
Саргүй шөнийн нойроо хугаслаад
Зууны тэртээд бодол бэлчээд
Зуны үдэш уярам сайхан
Саатан хүлээх амрагийн болзоо
Саргүй шөнийн нойроо хугаслаад
Зууны тэртээд бодол бэлчээд
Зуны үдэш уярам сайхан
♪
Найган дуслах намираа бороонд
Хэнзхэн цэцэгс гуниглан анирдаад
Навчсын өнгө намрыг хүлээж
Найгаж ганхаж нойрсох үеэр
Сэвшээ хонгор салхи нь илбээд
Сэтгэл зүрхийг дурлал хөглөөл
Саргүй шөнөөр саран гиймээр
Сайхан чиний дүрийг үгүйлнэ
Саатан хүлээх амрагийн болзоо
Саргүй шөнийн нойроо хугаслаад
Зууны тэртээд бодол бэлчээд
Зуны үдэш уярам сайхан
Хацар дагах бүлээн дуслууд
Хайрын үгсийг цээжинд хагсааж
Налан суугаа чиний минь харцыг
Намуун дөлгөөн үдшийн цагаар
Саатан хүлээх амрагийн болзоо
Саргүй шөнийн нойроо хугаслаад
Зууны тэртээд бодол бэлчээд
Зуны үдэш уярам сайхан
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist