Хуурын аялгуу нь зүрхийг уяраасан ч
Хулсан лимбэний эгшигт үзэгддэг сэн
Хээрийн өвсний үнэр шингэсэн
Хайлган ижийн минь царай үгүйлэгдэх юм даа
Сүүний үнэртэй ээжээ санахдаа би
Хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа
Хатуу дарсанд бодлоо сарниулсан ч
Хаяалах үүрээр зүүдэнд ирэх юм даа
Тэртээ холоос барайгаад харагддаг сан
Холоос саравчлах ижий минь үзэгдээд байх юм даа
Сүүний үнэртэй ээжээ санахдаа хүү чинь
Хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа
Үлээх салхи нь агшинг мартуулсан ч
Үргэлж дотроос салдаггүй ижий минь
Саахалтын газраас чимээг тань чагнадаг сан
Сайхан ижий минь наддаа харагдаад байх юм даа
Сүүний үнэртэй ээжээ санахдаа би
Хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа
Цэцэгсийн үнэрт хором согтсон ч
Зэрэглээ дундуур ижий минь үзэгдэх юм
Цэвэрхэн шагласан дээлний хормойд тань
Эрхлэн наадсан нас минь сэтгэлд шингэж дээ
Сүүний үнэртэй ээжээ санахдаа би
Хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа
Сүүний үнэртэй ээжээ санахдаа би
Хүйгээр холбоотойгоо мэдрэх юм даа
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist