Тэнгэрийн заадаст очиход чи бороотой угтлаа
Дөлгөөн усны давалгаанд нуугдаад үлдэв үү дээ
Энгэсэг сайхан төрхийг минь бүр мартаад одсон
Огторгуйн дунд төөрсөн од шиг хэсэв үү дээ
Хажууд чинь байгаа
Учрал бүрийн заагт нь удаан хүлээлгээд
Чи даан ч ирсэнгүй, хүлээж тэсэхгүй нь
Хүлээж би тэсэхгүй нь
Зургийн цомгийн голд чи дурсамж болж сааралтан бүдгэрсэн ч
Өнгө нь зүрхэнд байна
Одоо ч бид хэвээрээ
Гал шиг дүрэлзэхийг хүссэн хоёр дөл
Дараа насандаа чамайг хайрлана, битгий уйл
Хутга шиг эрийг чинь эмзэгхэн сэтгэл даасангүй
Чам шиг нэгнийг дахин олох гэж би яарсангүй
Цонх ширтэн амьдралыг ажиглан суух чи минь (чи минь)
Учрал бүхэн хугацаатай болохоор дахиж битгий уйл
Миний доторх оч асаад л, асаад л, асаад бөхнө
Буруу зөвийн хооронд би гацаад л, гацаад дуусаа
Хур тунадас орох тоолонд би түүний оюунаар зорчих хууль
Хар дарсан зүүдийг зогсоож байгалийн хууль цаг хугацааг зөрчих дууль
Бодлын минь цангааг тайлах гэж тэнгэр уйтай
Бүжих тангог дэглэх аюулхай уйлна
Бид зургийн тасархай хэсгүүдийг хооронд нь нийлүүлэхдээ
Бүдгэрсэн бас хагарсанг нь эвлүүлэх их
Би тэнгэр лүү хараад гуниглана бас ууж суух
Хүмүүсийн ярианаас залхана бас тэдний бууж суух
Би чиний төлөө хамгийн муухай үгсийг дааж чадна
Шүүрч аваад тавьж явуулах нь даанч яавдаа
Өнгийн цэцэгс шиг хайранд чинь өвөл болж
Шимийн сайхныг тэд нар сорж, гунигтай дуунд бороонд норж
Дуу минь чамайг буцааж өлгийнд оруулж бүүвэйлээсэй
Таагүй зүүдийг тасалж духан дээр үнсэж сэрээгээд
Уулын энгэрт хос гэрэлт цох бүжин түүдэг хэсээд
Хүзүүндээ сахиус болгож тайлж зүрхлэлгүй зүүдэг гэсэн
Чи бол домог, дөнө өвлийн дунд гэсэх цооног, okay
Базаад хаясан ноорог тоолно өдөр хоног, okay
Дурлал минь өндийсөн дэлбээ 90-ээд оны, okay
Хуучирч амжаагүй сэтгэлийн чинь би боол нь, baby
Цонх ширтэн амьдралыг ажиглан суух чи минь (чи минь)
Учрал бүхэн хугацаатай болохоор дахиж битгий уйл
Миний доторх оч асаад л, асаад л, асаад бөхнө
Буруу зөвийн хооронд би гацаад л, гацаад дуусаа
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist