Kishore Kumar Hits

Sarantuya B. - Uuchil lyrics

Artist: Sarantuya B.

album: The God of Love


Хатуу зөөлөн хоногийн хүрдийг
Хайраараа дэвтээж явахад чинь
Халуун сэтгэлийг чинь сэвтүүлсэн бол
Хайрт минь намайг уучил
Хөнгөн жаргалд автаж чамайгаа мартсан бол
Хайрт минь чи намайгаа уучил
Хайрт минь чи намайгаа уучил

Уужуу тайван ухаан бодлоор
Хорвоог зохицуулж явахад чинь
Халуун итгэлийг чинь хөрөгсөн бол
Хань минь намайг уучил
Хөнгөн жаргалд автаж чамайгаа мартсан бол
Хайрт минь чи намайгаа уучил
Хайрт минь чи намайгаа уучил

Ангир үрээ өсгөн торниулж
Амьдралыг зохицуулж явахад чинь
Амин жаргалд автаж чамайг мартсан бол
Амраг минь уучил
Хөнгөн жаргалд автаж чамайгаа мартсан бол
Хайрт минь чи намайгаа уучил
Хайрт минь чи намайгаа уучил
Хайрт минь чи намайгаа уучил
Хайрт минь чи намайгаа уучил

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists