Өө яасан сайхан байна вэ? энэ хорвоо дэлхий
Өө энэ бүхнийг чи миний нүдээр хараад үзээч
Яагаад би дандаа, дандаа гуниглах ёстой гэж
Яагаад би дандаа, дандаа уйтгарлах ёстой гэж
♪
Өө яасан гоёхон мандана вэ? энэ гэрэлт наран
Өө яасан жаргалтай байна вэ? миний сэтгэл зүрх
Яагаад би дандаа, дандаа гуниглах ёстой гэж
Яагаад би дандаа, дандаа уйтгарлах ёстой гэж
♪
Эрт урьдын цагт нэгэн тэнэг тэнэмэл ялаа амьдарч байж гэнэ
Тэр ялаа гайхамшигтай сайхан амьдралд амьдарсан гэнэ
Дараагийн ялааны алуур түүнийг энэ хорвоогоос халих халиулах мөч хүртэл
Түүнд харамсах мөч хэдий зөндөө байсан ч
Өнгөрүүлсэн амьдрал нь түүнд даанч амттай
♪
Өө яасан хурдан явна вэ? энэ цаг хугацаа
Өө ямар хурдан ирнэ вэ? наддаа энэ их аз жаргал
Яагаад би дандаа, дандаа гуниглах ёстой гэж
Яагаад би дандаа, дандаа уйтгарлах ёстой гэж
Яагаад би дандаа, дандаа уйтгарлах ёстой гэж
Яагаад би дандаа, дандаа уйтгарлах ёстой гэж
♪
Хөөрхий тэнэг ялааны дууль
Тэнэг ялаа
Тэнэг
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist