Өчнөөн орой зөвхөн өөрийн тухай би
Чив чимээгүй гэрт бодолд автан хэвтлээ
Өнгөрсөн бүхнээ эргэн санахад одоо
Бүх л хүслээ гүйцээсэн шиг санагдана
Сэтгэлээр дуулснаа та бүгдэд зориулсан
Хувь заяандаа баярлан амьдарч байна би
Бусдад зориулсан энэ бүхэн маань надад эргээд
Аз жаргал баяр цэнгэлийг авчирлаа
Амьдрал намайг дуунд уяраажээ
Алдрыг минь дуугаараа мялаах юм
Амраг хайртай минь уулзуулж учруулсан
Амьдралын түшиг болсон тайзнаа би хайртай
Надаар дүүрэн уянга дуунууд минь
Нэг л мэдэхэд намайг орхин одох вий
Зүрх сэтгэл минь нэг л эзгүйрчих вий
Зөвхөн би энэ тухай
Зөвхөн би энэ тухай бодох юм
♪
Өчнөөн орой зөвхөн өөрийн тухай би
Чив чимээгүй гэрт бодолд автан хэвтлээ
Өнгөрсөн бүхнээ эргэн санахад одоо
Бүх л хүслээ гүйцээсэн шиг санагдана
Амьдрал намайг дуунд уяраажээ
Алдрыг минь дуугаараа мялаах юм
Амраг хайртай минь уулзуулж учруулсан
Амьдралын түшиг болсон тайзнаа би хайртай
Надаар дүүрэн уянга дуунууд минь
Нэг л мэдэхэд намайг орхин одох вий
Зүрх сэтгэл минь нэг л эзгүйрчих вий
Зөвхөн би энэ тухай
Зөвхөн би энэ тухай бодох юм
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist