Нуур нь анирсан үдшээр яагаад
Нутгийн минь тэнгэр бүүдийгээд ирэв дээ
Нүдэн чиний минь нулимс нь яагаад
Нуухын аргагүй бүрхээд л ирэв дээ
Бүрийд нь хүлээсэн ижий минь яагаад
Бүтэн зүүдэнд минь холдоод явавдаа
Хоноод өнждөггүй сар нь яагаад
Хойдон уулнаа хоргодоод ирэв дээ
Хондны цаанаас морь нь үйрсэхэд
Хүндхэн цээж минь хөндүүрлээд ирэв дээ
Холоо явсан аавыгаа яагаад
Хоолой зангируулан хүлээгээд ирэв дээ
♪
Өдөн самбайн үүл нь яагаад
Өглөө болоход нүүгээд явав даа
Өөрийн эрхгүй хүү чинь яагаад
Өөжин насандаа иргээд л ирэв дээ
Ихэр саран гийгээд иртэл
Ижий аавдаа мөнхөд эрхлье дээ
Ихэр саран гийгээд иртэл
Ижий аавдаа мөнхөд эрхлье дээ
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist