Сэхүүн салхи чи хэзээ ирэв
Хичнээн олон жил аялж байна даа
Орчлонг үгүйсгэж өөлсөөр
Гэрт минь дахиад л ирэв үү
Ганц өдөр намайг тайван байлгаач
Уярааж чаддаггүй юм бол
Салхи байгаад ч яах юм билээ
Хийсгэж чаддаггүй юм бол
Сэхүүн байгаад ч яах билээ
Намрыг зөгнөөгүй юм бол
Салхи байгаад ч яах юм бэ
Намайг эзэмдэхгүй бол чи хэрэггүй
Намрыг зөгнөөгүй юм бол
Салхи байгаад ч яах юм бэ
Намайг эзэмдэхгүй бол чи хэрэггүй ээ, чи хэрэггүй
Тоостой салхи чи хоолой хорсгоно
Барайсан чиний царай хуурай
Цэнгүүн агаарыг хүснэ би
Цэвэр сэтгэлийг хүлээнэ би
Ядахад чи минь бүлээхэн үлээгээч
Уярааж чаддаггүй юм бол
Салхи байгаад ч яах юм бэ
Хийсгэж чаддаггүй юм бол
Сэхүүн байгаад ч яах билээ
Намрыг зөгнөөгүй юм бол
Салхи байгаад ч яах юм бэ
Намайг эзэмдэхгүй бол чи хэрэггүй
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist