Хөгжмөөр хөглөгдсөн миний амьдрал
Хүслээрээ зовлоо ч сэтгэлийн минь жаргал
Миний орчсон хүслийн ариун тэнгэрт
Чиний мэдэхгүй ертөнц оршино
Бас үзээгүй амьдрал байдаг юм
Эргээд санахаар нэг л гунигтай
Ингээд дуулахаар уйлмаар байна
Гэвч миний уйтгар гунигийг ариусган цэлмээгээд
Хөгжмийн эгшин минь намайг аргадна
Хожмын итгэлийг надад төрүүлнэ
♪
Дуу бидэн хоёр холын холд байвч
Дуулим талынхаа цэцгэн дунд цэнгэнэ
Бодол хоргоож зүүдэнд зэрэглээтсэн
Ай миний төрсөн нутаг аа
Энэ л миний төгсөх газар аа
Ингэ минь ботго минь буйлаа даа
Ээж минь намайгаа дуудаа даа
Бүүвэйн дууг чинь сонсмоор байх юм ээжээ
Бүр холын газраас ч дуулна даа ээжээ
Даан ч удлаа гэлээ ч уулзана аа ээжээ
♪
Ингэ минь ботго минь буйлаа даа
Ээж минь намайгаа дуудаа даа
Бүүвэйн дууг чинь сонсмоор байх юм ээжээ
Бүр холын газраас ч дуулна даа ээжээ
Даан ч удлаа гэлээ ч уулзана аа ээжээ
♪
Гэвч миний уйтгар гунигийг ариусган цэлмээгээд
Хөгжмийн эгшин минь намайг аргадна аа
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist