Чи анх надтай учрахдаа
Хөөр баяр сэтгэлд минь хайрласан
Харин чиний хөөрхөнд л би
Хайрын галд намайг шатаасан
Хожим нь намайг
Хагацъя гэж хэлүүлсэн
Би анх чамтай учрахдаа
Үүр цайж гэгээ орлоо гэж бодсон
Үүрд хоёул хамтдаа гэсэн
Хүсэлдээ анх чамайг тэвэрсэн
Үнэндээ харин
Хагацана гэж санаагүй ээ
Анхлан учирахдаа нүдний чинь харц
Атгахан зүрхийг минь баярлуулдаг байсан
Амьдралаас уйдав уу нүдний чинь харц
Аяндаа тэгээд гэгэлзээд гэгэлзээд бадарсан
Би анх чамтай учирахдаа
Зуун жил тэнэг юм шиг бодогдсон
Даанч харин нүдний чинь харц
Далдирах мэдрэмж анх солигдсон
Хоногийн зовлон гайхмаар хумигдсан
Анхлан учирахдаа нүдний чинь харц
Атгахан зүрхийг минь баярлуулдаг байсан
Амьдралаас уйдав уу нүдний чинь харц
Аяндаа тэгээд гэгэлзээд гэгэлзээд бадарсан
♪
Уйлж хайлж дуусдаг хорвоодоо
Дуулж хүсэж дурсаж явъя чамайгаа
Дурлалд согтсон алаг нүдийг чинь
Сэтгэлдээ хадгалж үлдээсэн
Эргээд ирнэ гэж итгэл өвөрлөсөн
Анхлан учирахдаа нүдний чинь харц
Атгахан зүрхийг минь баярлуулдаг байсан
Амьдралаас уйдав уу нүдний чинь харц
Аяндаа тэгээд гэгэлзээд гэгэлзээд бадарсан
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist