Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бусдаас битгий харамла!
Хэрэггүй үгийн зэвээр зүрхийг минь бүү шархлуул
Хэн нэгнийгээ харанхуй нүх рүү битгий түлх!
Архинд орсон нэгийгээ шоолж бүү инээ
Аяа тэр чинь чиний аав чинь ч байж мэднэ ээ
Амжиж, чи өөрөө алдрын зэрэгт хүрсэн бол
Аз жаргалын хаалгыг бусаддаа нээж өг өө
Ачийг чинь тэд бас бүү мартаг
♪
Ганц сайхан үгээр дутаж яваа хүнд
Гарцаагүй түүнийг нь олоод хэл
Гадаа нартай ч, гэрт хүйтэн өдрүүд
Газар дэлхий дээр нэг бус удаа тохиолдоно оо
Чамд дурласан сайхан хөвгүүнийг
Чанга хатуу үгээр битгий гомдоо, бүсгүй минь
Чамайг хайрласных нь хариуд хайрла!
Чамаас сайхан хүүхэнд ч дурлаж ч болох шүү
Өөө өөө
Бидний амьдрал бүгдээрээ адилхан
♪
Өнөөдөр чи инээж, нөгөөдөх нь уйлдаг ч
Өөр нэг өдөр чи гуньж, цаа дахь чинь дуулна аа
Өлгий, авс хоѐрыг хүн бүхэн дамждаг болохоор
Өөр юу ч хэрэггүй, бие биеэ л хайрла!
Өргөн хорвоод хүн хайраар л дутна аа
Бидний амьдрал бүгдээрээ адилхан
Ачийг чинь тэд бас бүү мартаг
Амьддаа бие биеэ хайрлаач хүмүүсээ
Аз жаргалыг би, хүний сэтгэлийн галаар төсөөлдөг болохоор
Алтан нар гэрлээ бидэнд адилхан хайрладаг болохоор
Амьд явахыг би бусдад хайр түгээхийн нэр гэж бодном
Аз жаргалыг би бусдаас хайр хүлээхийн хайр хүлээхийн
Хайр хүлээхийн нэр гэж ойлголоо ойлгоно оо
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist