Орчлонд хvн болж төрөөд
Олноос олон жилийг vдэж дээ
Охидод хайр тvгээж, хайр хvлээж
Олдохгvй бvтэхгvйг хvсэж явж дээ
♪
Хайр байдаг гэдэгт итгэсээр
Харанхуй дундаас гэгээ хvлээсээр
Харгуй хол замын vзvvрт ганхсаар
Хичнээн ч жилийг vдэв дээ би
Гандах намраар цонхон цаана гуниж
Гадаа шиврэх борооны дуслуудыг
Гансран ширтэж даган урсаж байж дээ
Ганцхан зvрхэнд ихийг ихийг ихийг багтааж дээ
Даанч энэ бvхнийг дагах уйтай юм
Даль жигvvртэй болоосой гэж гаслах юм
Даанч энэ бvхнийг дагах уйтай юм
Даль жигvvртэй ч болоосой гэж гаслах юм
♪
Далайд хөвөх хөлөг минь
Давалгаанд нь хумигдсаар эрэгт туллаа даа
Давж туулсан бvхнээ эргээд харахаар
Алдсан ч, оносон ч миний л амьдралаа
Эцэс төгсгөлгvй энэ л урт замаар
Энэ ертөнцийн хvн бvхэн зvтгэх юм
Эцэж цуцахаа ердөө ч мэддэггvй юм шиг
Эргэж харах ч vгvй мөлхөх мөлхөх мөлхөх юм даа
Даанч энэ бvхнийг дагах уйтай юм
Даль жигvvртэй болоосой гэж гаслах юм
Даанч энэ бvхнийг дагах уйтай юм
Даль жигvvртэй болоосой гэж гаслах юм
♪
Ганцхан зүрхэнд
Ганцхан зүрхэнд
Ганцхан зүрхэнд ихийг багтааждээ
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist