Kishore Kumar Hits

Haranga - Он жилүүд lyrics

Artist: Haranga

album: Color of The World


Алдаж явсан ч чиний аав хүн шиг хүн байсан гэж
Та минь дандаа дурсан ярьдаг юм
Алхаж яваа нь аавтайгаа адилхан шүү гээд
Энхрийлж намайг зүйрлээд байдаг юм
Эцгийн асаасан голомтыг хөргөхгүй л гэсэн дээ
Дэлхий дээр амьдралыг ганцаараа туулж дээ
Энгэртээ тэвэрч үлдсэн хайртай үр биднээрээ
Элгээ дэвтээж өдийг хүргэж дээ
Хацар дагасан бүлээн нулимас чинь
Ухаарах хэрэгтэйг зөн совинд минь шингээж дээ
Гашуун үнэнийг нууж хадгалсаар
Ганцаардлыг туулж явсан юм шүү дээ эжий минь

Онож явсан ч чиний аав даруухан байсан гэж
Та минь ханиа бахархан ярих юм
Инээж байгаа нь аавыгаа дуурайсныг яана гээд
Цайныхаа дээжийг хүүдээ барьдаг юм
Олон жилийн ганцаардлаа мэдэрүүлэхгүй гэсэн дээ
Орчлон дээр сэтгэлээ хатамжилж явсан
Энгэртээ тэвэрч үлдсэн хайртай үр биднийгээ
Эгэлгүй хайраар ивээж байдаг юм

Хацар дагасан бүлээн нулимас чинь
Ухаарах хэрэгтэйг зөн совинд минь шингээж дээ
Гашуун үнэнийг нууж хадгалсаар
Ганцаардлыг туулж явсан юм шүү дээ эжий минь

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists