Kishore Kumar Hits

Guys - Дурсамж lyrics

Artist: Guys

album: Best of the Guys


Салхинд найгах моддын доор
Чамайгаа би дурсан сууж
Чинийхээ хайрыг ариухныг нь мэдээгүй
Гэнэн нас минь
Тэртээд гялалзах оддыг ширтэн сууж
Тэргэл саран чи бид хоёрыг гэрэлтүүлнэ
Хайр хагацалыг мэдэхгүй ч
Уулзан жаргахдаа учрах болгондоо чи минь
Хөө хөө хөө хөө хөө хөө хөө хөө хөө
Хөө хөө хөө хөө хөө хөө хөө хөө хөө
Сайхан хайрыг хүн бүхэн хүсээд эрээд олно гэж үү?
Учирсан болгон чинь чамайг хайрлаж чадна гэж үү?
Амьдралын нугачаанд сөхрүүлж
Ад болгон хэлүүлж
Явах болгондоо чи өөрийгөө зүхэх хэрэггүй
Эцэг эхээс төрөөд хөл чинь газар хүрсэн бол
Чамайг хайрлаж шүтэх нэгэн хүн байж л таараа
Царай муутай төрсөн ч сэтгэл сайтай билээ
Санаа муутай нэгнээс хавьгүй дээр билээ
Цасан цагаан охин чамдаа дурлахгүй байж чадна гэж үү?
Надад заяасан бүхнийг үгүйсгэж би чадна гэж үү?
Хархан нүдийг чинь би сэмхэн гэгч нь ширтэж
Олны цаана чамайгаа битүүхэндээ хайрлаж
Булбарай гарыг чинь атгаж бусдаас илүү хайрлах гэж
Ариун хайрыг хүсэж амаргалан суухаа би
Хайр дурлалд итгэн ариун сайхныг мэдэж
Харамгүй өгсөн сэтгэл хайранд би уярсан
Тэртээд гялалзах оддыг ширтэн сууж
Тэргэл саран чи бид хоёрыг гэрэлтүүлнэ ээ
Хайр хагацалыг мэдэхгүй ч
Уулзан жаргахдаа учрах болгондоо чи минь
Жаргаж мандах нарны доор орчлон хорвоогийн тоосон дунд
Ариун хайр олон гэж үү амраг чи минь итгээч
Итгэл сэтгэлийг минь шархлуулж битгий зовоогооч
Эргэж нэг бодооч намайг битгий гансраагаач
Улирч өнгөрсөн бүхнийг дурсах миний сэтгэл
Алслан одох болгоныг буцаах миний итгэл
Санасан бүхэн хэдийгээр хүссэний зоргоор бүтэхгүй
Зорьж хайсан бүхнээ гүйцээх хүний итгэл
Насан туршид хайрлах гэнэн сэтгэл уйтай ч
Чамайг би зовоолгүй орхин одох гаслантай
Амьдрал гэдэг бүхэлдээ сайхан бүхнээр дүүрэн биш
Дурсан бодох жаргалдаа хайрлаж зовох баясалтай
Хорвоод чи төрөөд амьдрах хувь олдсон бол
Аз жаргалтай хайраар амьдралыг үргэлжлүүл
Бусдаас чамайг сонгосон хайр дурлал билээ
Булгилах зүрхийг бадраах итгэл сэтгэл билээ
Тэртээд гялалзах оддыг ширтэн сууж
Тэргэл саран чи бид хоёрыг гэрэлтүүлнэ ээ
Хайр хагацалыг мэдэхгүй ч
Уулзан жаргахдаа учрах болгондоо чи минь
Хөө хөө хөө хөө хөө хөө хөө хөө хөө
Хөө хөө хөө хөө хөө хөө хөө хөө хөө

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists