Kishore Kumar Hits

Guys - Хайрын бүжиг lyrics

Artist: Guys

album: Best of the Guys


Зүрх минь чамайг хайрласаар
Бороон дундуур туучин алхсан
Уярсан тэр л өдрүүдийг
Эцэс төгсгөлгүй хайрын
Нандин бүхэн дэлбээлсэн тэр л өдрүүдийг
Шувууд ирэх болгондоо
Өнгөрсөн бүхнийг минь, надад сануулсаар
Хайр
Дурлалын минь дуунд
Чи бүжиглээч
Би чиний дэргэд байна
Намайг үнсээч
Хайр
Дурлалын минь дуунд чи бүжиглээч
Намайгаа чанга тэврээч
Би чиний дэргэд байна, намайг үнсээч
Аргадан аргадуулж амьдрах энэ л хорвоо дээр
Ариун гэгээн бүхнээ дурсаж л явъя даа
Энэрэл хайрыг үзэж яваа энэ л насандаа
Сэтгэл дүүрэн инээж хөөрч баясаж явъя даа
Жаргаж буусан нарны туяа хэдий сайхан, сайхан
Жаргал даахгүй хүний зовлон хэдий гунигтай
Итгэл нэхсэн гэгээн дурлал хэзээ ч дундрахгүй ээ
Сэтгэл нэхсэн ариун хайр хэзээ ч мөхөшгүй ээ
Хайр дурлал минь надаас харцаа буруулсаар
Харсан болгондоо би чинь дурлаж байгаагүй ээ
Хүн хүнээс илүү чамд л бүхнээ зориулж
Хайрлаж энхрийлж явах зүрх сэтгэл минь
Уйтгарт бодлыг минь дагаж нулимс урссаар
Хайрлаж чамайг явсныг минь битгий мартаарай
Энэхэн дуулсан дуу минь чамд хүрээч
Эгэл зүрхний үгээ чи минь хэлээч
Хайр
Дурлалын минь дуунд чи бүжиглээч
Намайгаа чанга тэврээч
Би чиний дэргэд байна, намайг үнсээч
Энэхэн насандаа анхны хайрыг мэдэрсэн
Зүрх сэтгэлдээ би чинь чамайг сонгосон
Намуун үдэш чамтайгаа учирч дассан билээ
Охин минь чи миний сэтгэлд
Хэзээ ч салшгүй үүрд марташгүй ариун хайр минь билээ
Насан турш хайрлах хайрын үг дуусахгүй ээ
Yүрд чамайг дурсах дурласан сэтгэл бөхөхгүй ээ
Алаг зүрх минь булгилаад охин чамайг тэврээд
Хэдэн зуун жилээр ч хамт байхыг бодсон
Гэтэл чи минь салаад сайхан бүхнээ мартаад
Салан одсон гэж үү, чи минь ирэхгүй гэж үү
Хагацал нулимс хоёрыг миний сэтгэл даасангүй ээ
Сэтгэлдээ чамайг би хайрлан дурлаж явсан
Yнэндээ тэгэхэд би жаргал амсаж явсан
Охин минь чи минь ирэхгүй гэж үү
Хайр
Дурлалын минь дуунд чи бүжиглээч
Намайгаа чанга тэврээч
Би чиний дэргэд байна, намайг үнсээч
Миний дурлал халуухан бодол зүүдэнд ариухан энэ л залуу насандаа
Сайхан бүсгүйд дурлаж чамд өөрийгөө хайрлуулж
Зүрх сэтгэлээ эзэмдүүлэх гэсэн миний гэгээн хайр
Хайр гэдэг эцэс төгсгөлгүй нугачаан дунд
Сэтгэлд хурсан гуниг нулимс болон урсана
Чамд дурлаж дассан миний ариун хайр
Зүрхэндээ уйлж сэтгэлдээ шаналж байна
Сайхан бүхнээ дурсаж халуун зүрх даарсаар
Учирсан бүхнээ санаж чамайг би хүлээсээр
Он цагийн урсгалд дурсаж санахын цагт
Хайртай гэдэг үгээ ганцхан чамд шивнэе
Уйтгарт бодол урсах нулимсаа арчаач чи
Уйлах зүрх шаналах сэтгэлээ мартъя би
Хайрын дуу минь эгшиглэж байна намайгаа тэврээч
Би чинь чиний дэргэд байна, намайг үнсээч
Хайр
Дурлалын минь дуунд чи бүжиглээч
Намайгаа чанга тэврээч
Би чиний дэргэд байна, намайг үнсээч
Хайр
Дурлалын минь дуунд чи бүжиглээч
Намайгаа чанга тэврээч
Би чиний дэргэд байна, намайг үнсээч
Хайр
Дурлалын минь дуунд
Чи бүжиглээч
Би чиний дэргэд байна
Намайг үнсээч

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists