Kishore Kumar Hits

Guys - Чамдаа зориулъя lyrics

Artist: Guys

album: Best of the Guys


Би зүрхэндээ нууцхан гуйлаа
Буцаад ирнэ ээ гэж өөртөө шивнэлээ
Би дандаа чамтай хамт байхыг хүснэ ээ
Үргэлж надтай, үүрд би чамтай
Нэг л өглөө сэрэхэд чи минь намайг хаяад явсан
Хүйт даасан өрөөнд би чинь цор ганцаар хоцорсон
Үүрд чамайг хайрлана гэсэн бодол эзгүйрээд
Тэгээд яахаа мэдэхгүй тэвдэн сандарч би чинь цөхөрсөн
Миний сэтгэл дотроо уйлан байгааг чи минь мэдэрнэ үү
Хүслээ тээгээд нуугаад явснаа чи минь санах нь уу?
Хичнээн гуйгаад дуулаад миний хайр ирэхгүй ээ
Хүнийх болоод явсан чамдаа би чинь гомдохгүй ээ
Үнэхээр чи минь явах л байсан юм бол хайраа аваад яваач
Нэгэнт нүүр буруулсан хайрыг үнэхээр яалтай
Намайг битгий зовоо, хэзээ ч битгий зовоо
Энэ нүгэл биш ээ, хайрын үнэн түүх жишээ
Энэ бүхнээс сөрөн сөрөн, бүхнээ дурсаад
Энэ бүхнийг сөрөн сөрөн, эргэн хараад
Чамайг би санан санан, бодон бодон сууна, сууна
Цаг хугацаа урсан урсан, хөврөн хөврөн байна, байна
Би зүрхэндээ нууцхан гуйлаа
Буцаад ирнэ ээ гэж өөртөө шивнэлээ
Би дандаа чамтай хамт байхыг хүснэ ээ
Үргэлж надтай, үүрд би чамтай
Харууслаа, ганцаардлаа, нулимс урслаа
Сувдан зүүлт сэтгэлд тасран, задран асгарлаа
Асгаран уйлах сэтгэлийн гүнээс чамайг би чинь дурслаа
Гомдохдоо уурандаа бачууран шатлаа
Зүрхэнд бөнжигнөн үлдсэн дусал нулимс чи юм бол
Чимээгүй шөнийн цээж дарам эзгүй гуниг хэн юм бол?
Сарнай цэцгийг өөрөөр хийсэн ч хэвээрээ байх биш үү
Гунигт хайрын минь эхлэл төгсгөл чи минь биш үү, зүүд минь биш үү
Мичид гаригийн тэртээх гэрэл минь
Миний цээжинд тодхон тусчээ, амьдрах зуур замд дурдах заяа минь
Амьсгал дутуухан зуурдхан залжээ, энэ л хайрыг минь
Эгэлгүй уян сэтгэлийг минь, эгшиглэн дуулах дууг минь
Эзгүйрсэн орон зайг дутуу нөхсөн чамайг би өөрөөсөө хайлаа
Дурлаж мансуурсан хайрандаа сөгдөн уйллаа
Бусдаас нэхээгүй хайраа амьсгаа даран нуулаа
Чамд гомдсон сэтгэлээ бусдад задаллаа
Би зүрхэндээ нууцхан гуйлаа
Буцаад ирнэ ээ гэж өөртөө шивнэлээ
Би дандаа чамтай хамт байхыг хүснэ ээ
Үргэлж надтай, үүрд би чамтай
Бүхэл өдөржин гунигаар урсах усан бороо шивэрлээ
Өнгөрсөн цаг үеэс чамайг нэхэн зүрх минь шимширлээ
Алдсан бүхнээ хүсэн хүлээн нулимс хацартаа шингэлээ
Бачуурах сэтгэлдээ юунд ч юм гомдон сэтгэл эмтэрлээ
Үнсүүлэлгүй үлдсэн өнчин хоцорсон уруул минь хүсэн байна
Үүрдийн ганцаардах өдрүүдийг давж тэвчишгүй нь ээ
Үе үехэн чамайгаа үнэсэн энхрийлэн байна гэж зүүдэлдэг
Усны шувууд сэтгэл хямраан ганганан буцан нүүдэллэдэг
Чиний минь хайраа илчилсэн хос хун яг тэр хэвээрээ
Чи минь намайг эргэн тэтгээч халуун хайрын илчээрээ
Зүрх минь яагаад уйтгарлах ёстойг чи минь надад хэлээч
Зөвхөн чамайг хайрлах дундрашгүй хайр минь түүнд хүрээч
Урсах нулимсаа арчиж барахгүй нь чи минь нададаа ирээч
Бурхан байдагт би итгэж байна хүсэл хайр минь биелээч
Гунигаар урсах өдрүүдэд зүрх минь цөхрөн халширлаа
Түмэнтэй залбирсан хайрын үгийг чи минь сонс би залгалаа
Би зүрхэндээ нууцхан гуйлаа
Буцаад ирнэ ээ гэж өөртөө шивнэлээ
Би дандаа чамтай хамт байхыг хүснэ ээ
Үргэлж надтай, үүрд би чамтай
Би зүрхэндээ нууцхан гуйлаа
Буцаад ирнэ ээ гэж өөртөө шивнэлээ
Би дандаа чамтай хамт байхыг хүснэ ээ
Үргэлж надтай, үүрд би чамтай
Би зүрхэндээ нууцхан гуйлаа
Буцаад ирнэ ээ гэж өөртөө шивнэлээ
Би дандаа чамтай хамт байхыг хүснэ ээ
Үргэлж надтай, үүрд би чамтай

Поcмотреть все песни артиста

Other albums by the artist

Similar artists