Гуниг шидэн навчис хаялаад
Хөлд минь хөглөрөн сэтгэл үймрээд
Тэнгэрийн одод эндээс тэртээ хол анирлаад
Тэр нэгэн гуниг урслаа
Уйтай намрын модод гуниглаад
Шувууд буцан нулимс урсаад
Тэнгис мэт сэтгэл минь давалгаалан дурсаад
Юутай удаан би хүснэ вэ?
Хүлээнэ би чамайгаа хүлээнэ
Хүрэх хүч алсад нисэн нислээ
Намайг чамд хайртай байсныг минь
Навч шивнэн шивнэдэг
Хүлээнэ би чамайгаа хүлээнэ
Хүрэх хүч алсад нисэн нислээ
Намайг чамд хайртай байсныг минь
Навч шивнэн шивнэдэг
Юунд ч юм бэ юуг ч юм бэ хүлээлээ хүлээсэн
Сэтгэлийг хүлээсээр хүслийг тайтгаруулан наддаа ирээч
Урт удаан хугацаагаар догдлол дундуур гүйсэн бодлыг минь зогсоогооч
Бүдэрч унасан эргүүлэг дундаас намайг олооч
Дурлал хайр минь хайчив даа
Дэргэд байсан юм сан даа
Дуулах дуу минь яав даа
Дулаахан илчийг наддаа буцаагаач
Дурсаач уйлаач наддаа хамтдаа өгсөн бүхнээ дурсъя даа
Хэн хэндээ бие биесээ тайтгаруулъя даа
Хүлээнэ чамайгаа би чинь уйлан дуулан хүлээнэ
Урсах нулимсаа арчин ирэх өдрийг чинь тоолон хүлээнэ
Айсуй цагийн аяс аяс миний сэтгэлийн уяас
Хүрэх хүрэхгүй оддын дундаас
Чамайгаа би чинь нэхэн нэхэн ахин дахин гуйна
Үнэн мөнийн чинь төлөө чамайг хайрлахыг бурханаас би гуйлаа
Хариу хариу ирээгүй бараг тэр захиа үзүүрээсээ шараллаа
Ахин дахин дахин чамайг би гуйна
Хүлээнэ насан туршдаа чамайг би хүлээнэ
Хүлээнэ би чамайгаа хүлээнэ
Хүрэх хүч алсад нисэн нислээ
Намайг чамд хайртай байсныг минь
Навч шивнэн шивнэдэг
Хүлээнэ би чамайгаа хүлээнэ
Хүрэх хүч алсад нисэн нислээ
Намайг чамд хайртай байсныг минь
Навч шивнэн шивнэдэг
Он удаан жил би чамайг дурсана
Миний сэтгэл хайраа санан нулимс даган урсана
Би салхи болон эрчлэн тэнгэрт дүүлэн ниснэ
Оддын тэндээс чамайг харан хайрлан удаан ширтэнэ
Миний энэхэн амьдралд чи минь л ганцхан гэрэлтэх болсон
Надаас холдон одход миний хацар уйлан урсах нулимсанд норсон
Хором бүхэн урт удаан санагдаж чам руу би тэмүүлнэ
Тэртээх саранд хүсэл хайраа хайраа нууцхан шивнэн шивнэн хүлээнэ
Чамайг хүлээнэ
Поcмотреть все песни артиста
Other albums by the artist